ФИФА

2018 оны ДАШТ-ний сугалаа боллоо

ОХУ-д зохион байгуулагдах 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сугалаа монголын цагаар 12-р сарын 1-ний өдрийн 22 цагаас явагдлаа. Дэлхийн аваргын төлөө өрсөлдөх 32 баг тус бүр 4-өөрөө 8 хэсэгт хуваагддаг уламжлал ёсоор хуваагдаж ямар хэсгүүдэд ямар багууд орсон нь тодорлоо.

Хэсгийн оноолтуудаас хамгийн сонирхолтой нь B хэсгийн Португал Испанийн учраа тоглолт байх нь гарцаагүй биз ээ. Испаничууд өмнөх дэлхийн аваргад хэсгийн шатнаас шалгарч чадаагүй бөгөөд өнгөрсөн оны EАШТ-д амжилт муутай оролцсон. Гэхдээ тэдний хувьд бүрэлдэхүүний нөөцөөрөө дэлхийн топ багуудын тоонд багтсан хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн оны европийн аваргуудтай нэг хэсэгт орсон нь олны анхаарлыг татаж байна.

Зохион байгуулагч ОХУ A хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд Сауди Араб, Египт, Уругвай гэсэн улсуудтай нэг хэсэгт орсон байна.

А хэсэг: ОХУ, Сауди Араб, Египт, Уругвай

B хэсэг: Португал, Испани, Морокко, Иран

С хэсэг: Франц, Австрали, Дани, Перу

D хэсэг: Аргентина, Исланд, Хорват, Нигери

E хэсэг: Бразил, Швейцар, Коста Рикан, Серби

F хэсэг: Герман, Швед, Мексик, Өмндөд Солонгос

G хэсэг: Бельги, Панам, Тунис, Англи

H хэсэг: Польш, Сенегал, Колумб, Япон

2018 оны ДАШТ ОХУ-д 6-р сарын 14-өөс 7-р сарын 15 хооронд явагдах юм. Тус тэмцээн ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээнлэнд явагдах аж.