Шуум

Ж.Эванс багаасаа явах уу?

Хойд Ирландын шигшээ багийн ахлагч, Вест Бромвич клубын төвийн хамгаалагч Жонни Эванс багаасаа явна гэсэн яриа гараад эхэллээ.

Манчестэр Юнайтэд клубын хүүхдийн акедимаас гаралтай 4 удаагийн Английн Премьер лигийн аварга хамгаалагчтай Лигийн хүчирхэг багууд болох Арсенал, Манчестэр Сити гэсэн багууд нэр холбогдож эхэлсэн байна.

Бэртэл гэмтлийн асуудалд байнга өртөж байдгийг эс тооцвол чадварлаг, туршлагатай, найдвартай хамгаалагчийн төлөө Манчестэр Сити хэдийн худалдан авах санал хүргүүлээд амжсан гэнэ .

Харин Арсенал клуб удахгүй 25 сая фунтын саналыг хүргүүлэхээр зэхэж байгаа ажээ.

Өдгөө 29 настай Жонни Эванс Английн Премьер Лигийн 247 тоглолтод оролцоод байгаа юм.