Дэлхийн хөлбөмбөг

ДАШТ-ний 742,760 тасалбар зарагдаад байна

Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн манай хойд хөрш буюу Оросын холбооны улсад 2018 онд зохион байгуулагдах билээ. Тэмцээнд оролцох 32 багийн нэрс тодорсон ч ОХУ шигшээ багаас бусад багууд ямар хэсэгт орох хэзээ тоглох нь тодорхойгүй байгаа юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх 742,760 үзэгч тодорхой болсон байна. Дэс дарааалтайгаар борлуулж буй тоглолт үзэх тасалбарын эхний шатны борлуултын 47% -г зохион байгуулагч орны хөгжөөн дэмжигчид эзэлсэн байна. Зохион байгуулагч орны хөгжөөн дэмжигчид илүү давуу эрхийг эдэлж үнийн хувьд хөнгөлөлттэй үнээр тоглолтуудыг үзэж байгаа юм. Тэд 79 еврогоос эхэлж буй тасалбарыг 17 еврогоор авах боломжтой байгаа юм.

Тоглолт Ангилал 1 Ангилал 2 Ангилал 3 Ангилал 4 – ОХУ иргэд
Нээлтийн тоглолт £414* £294 £166 £42**
Хэсгийн тоглолт £158 £124 £79 £17
Шөвийн 16 £185 £139 £87 £29
Шөвгийн 8 £275 £192 £132 £50
Шөвгийн 4 £565 £362 £215 £59
Хүрэл медаль £275 £192 £132 £50
Шигшээ тоглолт £829 £535 £343 £92

АНУ, Бразил, Герман, Хятад, Мексик, Израел, Аргентин, Австрали, Англи гэсэн орнуудын хөгжөөн дэмжигчид хамгийн олон тасалбар 10 орныг бүрдүүлж буй юм.

ОХУ -н 11 өөр хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдах 32 багийн 64 тоглолтын нийт 2 сая 500 мянган тасалбар борлуулагдах учиртай юм.

Дараагийн шатны тасалбар борлуулалт хэсгийн шатны сугалаа гарсны дараагаар буюу 12-р сарын 5-с эхлэн худалдаанд гарах юм.