
Английн Премьер лигийн багууд дасгалжуулагчаа халах, шинэ дасгалжуулагч авчрах давлагаа үүсгээд буй гэж хэлж болно. Олон тооны багууд дасгалжуулагчаа халсны нэг нь Вест Бромвич Албион клуб байсан билээ. Дасгалжуулагч Тони Пулис сүүлийн 10 тоглолтынхоо 6-д хожигдол хүлээснээр үүрэгт ажлаа чөлөөлсөн юм.
Түүнийг орлохоор Премьер Лигийн багагүй туршлагатай эрхэм Алан Пардью хүрэлцэн ирж байна. Өмнө Кристал Палас, Нью Касл, Соутхэмптон, Рийдинг, Вест Хэм клубуудыг дасгалжуулж байсан эрхэм Вест Бромвич Албионтой 2020 он хүртэл гэрээ байгуулжээ.
Алан Пардью өдгөө 61 настай бөгөөд өмнө нь хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тамирчин байжээ. Англи мэргэжилтнийг баг нь 14 тойргийн дараах байдлаар 12 оноотой 14-р байр гэсэн амжилттай угтаж буй юм.
Introducing our new Head Coach, Alan Pardew…
Full story ➡️ https://t.co/oMksgIoD5D#WBA pic.twitter.com/JzrV6YbsOC
— West Bromwich Albion (@WBA) November 29, 2017