Премьер Лиг

Ливерпүүл – Челси

Өнөөдөр монголын цагаар 01:30-аас Ливерпүүл талбай дээрээ Челсиг хүлээн авч тоглоно. Премьер лигийн хүснэгтийн 5-р байранд бичигдэж буй Ливерпүүл энэ тоглолтоос 3 оноо авч чадвал 25 оноотой болж Челситэй оноо тэнцэх юм.

БЭРТЭЛ

Ливерпүүлийн дасгалжуулагч Юргэн Клопп төвийн хамгаалагч Матипийг бэртлээс эргэн ирсэнд ихэд баяртай байгаа бөгөөд Челсигийн эсрэг хийх тоглолтонд өндөр нөлөөтэй тоглоно гэдэгт эргэлзэхгүй байгаа аж.

Адам Лаллана бэртлээс эргэн ирж энэ улирлын анхны тоглолтондоо оролцох боломжтой. Мөн Эмрэ Жан энэхүү тоглолтонд оролцох эсэх нь тодорхойгүй байна.

Челсигийн гол тоглогчид бүгд тоглолтонд оролцох боломжтой байгаа. Зөвхөн сэлгээний довтлогчоор тоглож буй Батшуай бэртэлтэй байна.

МЕНЕЖЕРҮҮД ЮУ ЯРИВ?

Ливерпүүлийн менежер Юргэн Клопп Сэвильягийн эсрэг хийсэн Мореногийн тоглолтын чанарын талаар:

“Морено бид хоёр түүний тоглолтонд сэтгэл хангалуун байгаа. Өнгөрсөн тоглолтын тухайд мэдээж хэцүүхэн тоглолт байсан. Гэхдээ энэ бүхэн миний л үүрэг хариуцлагын асуудал шүү дээ. Тоглогчдыг буруутгах шаардлага юу ч байхгүй. Үүний хариуцлагыг би үүрэх ёстой.”

Ливерпүүлчүүд аваргуудын лигт Сэвильяг 3-0 харьцаатайгаар хожиж яваад 3 гоол алдаж 3-3-аар тэнцсэн юм.

Челсигийн менежер Антонио Контэ:

“Тоглолт хийгээд нэг өдөр амраад, нэг өдөр дараагийн тоглолтондоо бэлдээд маргааш нь том багийн эсрэг тоглоно гэдэг тийм ч энгийн, амар зүйл биш. Зөв зүйл ч гэж бодохгүй байна.”

СТАТИСТИК

Хоорондын тоглолт

  • Ливерпүүл премьер лигийн хүрээнд Челсигийн эсрэг хийсэн сүүлийн 5 тоглолтонд ялагдал хүлээгээгүй. Хоёр тоглолт нь Стэмфорд Брижд зочилсон тоглолт байсан.
  • Челси 2012 онд Ливерпүүлийн Энфилдэд ялагдсанаас хойш 5 учдаа энэ цэнгэлдэхэд зочилохдоо нэг ч ялагдаагүй. 2 хожил 3 тэнцээ.
  • Энэхүү тоглолт хоёр багийн 21-р зуун гарсанаас хойшх 55 дахь учраа тоглолт байх болно.

Ливерпүүл

  • Улаанууд 2017 онд анх удаагаа лигийн тоглолтонд 3 дараалж хожоод байна. Тэд хамгийн сүүлд 2016 оны 12 сард 4 дараалан хожсон билээ.
  • Ливерпүүл энэ улиралд талбайдаа нэг ч ялагдал хүлээгээгүй байна. Лигт талбайдаа хийсэн сүүлийн 33 тоглолтоос ердөө 2 хожигдол хүлээсэн. 20 ялалт 11 тэнцээ 2 хожигдол
  • Тэд энэ улиралд талбайдаа ердөө ганцхан гоол алдсан нь Бөрнлигийн эсрэг хийсэн тоглолт байлаа.
  • Юргэн Клопп топ-6 багийн хоорондын тоглолтуудаас хамгийн сайн үзүүлэлттэй дасгалжуулагч. 2015 оноос хойш 22 тоглолтоос 37 оноог цуглуулсан нь топ-6 дундаа хамгийн үзүүлэлт болж байна. Тэд Челсигээс 6 оноо илүү цуглуулжээ.
  • Мохамед Салах хуучин багийнхаа эсрэг тоглоно. Тэр энэ улиралд нээлтийн 12 тоглолтонд 9 гоол оруулаад байгаа. Тэрбээр Челсид байхдаа нийт 13 тоглохдоо ердөө 2 гоолыг оруулж байжээ.

Челси

  • Цэнхэрүүд айлын талбай дээр хийсэн сүүлийн 12 тоглолтоос 2 хожигдол хүлээсэн. Манчестер Юнайтэд болон Кристал Палас багуудын талбайд.
  • Челси гоол алдалгүйгээр ялалт байгуулвал 4 тоглолт дараалсан гоол алдаагүй хожлоо авна.
  • Тэдний лигт оруулаад байгаа гоолуудаас 15-ыг нь Испани тоглогчид оруулаад байна. Энэ нь Испанийн лигийн Валенсиа болон Реал Сосьедад гэсэн Испанийн лигийн сайн амжилттай багуудаас илүү үзүүлэлт болж байгаа.
  • Алваро Мората энэ улиралд 12 гоолд оролцоод байгаа. 8 гоол 4 гоолын дамжуулалт. Багийнхаа тоглогчдоос хамгийн сайн үзүүлэлт.
  • Антонио Контэгийн удирдлаган дор Эдэн Азар 16 тоглолтонд гоол оруулсан бөгөөд тус тоглолтуудад бүгдэнд нь ялалт байгуулжээ.