Т.Силва: Бидэнтэй хамт тогло

Францын 1-р лигийн ПСЖ клубын багийн ахлагч Бразил хамгаалагч Тиаго Силва багаа илүү хүчирхэг болгох тал дээр ажиллаж байгаа ажээ. Өнгөрсөн солилцоо наймааны цонхоор Нэймарыг дэлхийн хамгийн өндөр үнэтэй тамирчин, Клэйн Мбаппэг дэлхийн хамгийн өндөр үнэтэй өсвөр насны тамирчин болгож 2 тамирчны төлөө 400 сая евро зарцуулж бүрэлдэхүүнээ хүчирхэг болгосон нь хангалтгүй бололтой.

Бразил хамгаалагч Тиаго Силва нутаг нэгт хагас хамгаалагч Ливерпүүлийн Филипэ Коутаньог багтаа авчрах тал дээр ажиллаад эхэлсэн байна. Шигшээ багийн цугларалтын үеэр Францад авчрах талаар багагүй ярилцсан гэнэ.

Тэрбээр Францын “Telefoot” -д өгсөн ярилцлагадаа:

“Бид энэ талаар маш их ярилцсан. Түүнийг энэ улирлыг дуусгаад бидэнтэй нэгдэнэ гэж бодож байна, магадгүй үүнээс эрт ч байх боломжтой. Хэрэв ийм зүйл болбол бидэнд сайхан байх болно”

“Түүний энэ талаар сайн бодож байгаа гэж бодож байна. Тэр бидэнтэй ирэх жил хамт бэлтгэл хийх байх.” гэсэн ярилцлагыг ПСЖ клубын багийн ахлагч өгсөн байна.

Филлип Коутиньогийн төлөө Испанийн Барселона клуб уйгагүй хөөцөлдөж хэд хэдэн саналыг Ливерпүүлд хүргүүлсэн ч худалдахаас татгалзаад байгаа юм. Түүний үнийг ойролцоогоор 150 сая евро гэж үзэж буй юм.