Албан ёсны

Тони Пулис халагдлаа!

Английн Премьер Лигийн хэд хэдэн багууд энэ улиралд дасгалжуулагчаа халаад байгаа билээ. Тооцоолоогүй амжилт үзүүлсэн Эвэртон, Вэст Хэм клубууд дээр Вест Бромич Албион нэмэгдлээ.

Тэд сүүлийн 10 тоглолтоос ялалт байгуулж чадаагүйгээ дасгалжуулагч Тони Пулис хангалтгүй байдалтай холбон тайлбарлаж түүнийг халлаа.

Өмнө нь Сток Сити, Кристал Палас клубуудыг удирдаж байсан дасгалжуулагч 2015 оны 1 дүгээр сард Вест Бромич Сити клубд ирсэн. Тэрбээр ирсэн цагаасаа хойш 2017 оны 5 дугаар сарыг хүртэл хожлын хувь нь 30.9 байсан бол шинэ улиралд 16.9 хувийн амжилт үзүүлснээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.

Вест Бромич Албионыг дараагийн дасгалжуулагчаа олтол туслах дасгалжуулагч Тони Пулисийн ажлыг авна гэж багийн менежер Гари Мэгсон хэлсэн байна.