П.Погба Дибалаг урвуулж чадах уу?

Франц болон Манчестер Юнайтэд клубын хагас хамгаалагч Пол Погба клубынхээ бүрэлдэхүүнийг илүү хүчирхэг болгохын тулд хуучин багийн андыгаа найрч эхэллээ.

Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор Манчестер Юнайтэд клуб Аргетин довтлогч Пауло Дибалагын төлөө багагүй хөөцөлдсөн ч амжилтыг олж чадаагүй.

Тэгвэл түүнийг ирээдүйд улаан өмсгөл өмсүүлэх Пол Погба ажиллагаандаа оржээ. Өмнө нь Ювентус клубд хамт тоглож байхдаа илүү сайн найзууд байсан тэд удахгүй нэгдэж магадгүй бололтой. Пауло Дибалагийн төрсөн өдөр саяхан болж өнгөрсөн бөгөөд түүний төрсөн өдөрт зориулан П.Погба дүрс бичлэгийг төрсөн мэндчилгээний хамт өөрийн инстаграм хуудсан дээрээ оруулжээ.

Английн сонин хэвлэлүүд тус бичлэгийг зүгээр ч нэг оруулаагүй гэдгийг онцолж буй бөгөөд түүнийг авчрахыг маш их хүсч байгаа юм.

Пауло Дибалагийн хувьд 1993 онд төрсөн өдгөө 24 настай Аргентин довтлогч юм. Түүний хувьд улирал тун онцгой буй бөгөөд Ювентус клубын төлөө 17 тоглолтод оролцож 13 гоол оруулаад байгаа юм. Хуучин ноёдууд түүнийг 2015 онд 40 сая еврогоор Палермо клубээс авч байсан билээ.

 

Bon anniv Crak!🎂😜🎂 @paulodybala

A post shared by Paul Labile Pogba (@paulpogba) on