Дэлхийн хөлбөмбөг

ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ 32 БАГ ТОДОРЛОО

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнд манай хойд хөрш Оросын Холбооны улсад зохион байгуулагдах билээ. Дэлхийн хамгийн том газар нутагтай улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдах тэмцээнд оролцох 32 шигшээ баг бүрдлээ.

Дэлхийн 5 удаагийн аварга Бразилын шигшээ баг тус тэмцээнд 21 дэх удаагаа буюу дэлхийн аваргад оролцсон гэсэн статусаа дахин хадгалж үлдлээ.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож буй шигшээ баг байгаа нь 2016 оны европын аварга шалгаруулах тэмцээнээр гол дуулиануудын нэг байсан 332,000 хүн амтай Исландын шигшээ баг болон Панамын шигшээ багууд анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ -д оролцохоор болсон юм.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хойд Америкийн аварга АНУ, Өмнөд Америкийн аварга Чили, Африк тивийн аварга Камерун, Далайн орнуудын аварга Шинэ Зеланд багууд оролцохгүй болсон юм. Мөн тэднээс гадна хойд АНУ улсын баг болон Дэлхийн 4 удаагийн аварга Итали, Дэлхийн аваргаас 3 удаа мөнгөн медаль хүртэж байсан Нидерландын багууд өнжихөөр болсон билээ.

Зохион байгуулагч орон ОХУ шууд оролцох эрхтэй.

Европ тивээс Бельги, Англи, Франц, Герман, Исланд, Польш, Португал, Серби, Испани гэсэн багууд хэсгээ тэргүүлэн шууд ДАШТ -д оролцож буй бол нэмэлт эрхээр Хорват, Дани, Швед болон Щвейцарын багууд буурал тивийг төлөөлөн оролцохоор болсон юм.

Африк тивийг Египт, Морокко, Нигери, Тунис, Сенегалын багууд төлөөлөн оролцоно.

Хойд болон Төв Америк бүсээс Коста Рика, Мексик, Панама төлөөлнө.

Өмнөд Америкийн бүсээс Аргентина, Бразил, Колумб, Перу, Уругвай.

Ази тивээс Австрали, Иран, Япон, Сауди Араби болон Солонгосын багууд тус тус оролцохоор болсон юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны сугалааны үйл ажиллагаа 12-р сарын 1 -нд ОХУ -н нийслэл Москва хотын Кремлинд болохоор болсон юм.