Премьер Лиг

Челси – Манчестэр Юнайтэд /тоглолтын өмнө/

Английн Премьер лигийн 10-р тойргийн хүрээнд Челси болон Манчестэр Юнайтэд клубууд Стэнфорд Бриж цэнгэлдэх хүрээлэнд тоглох билээ. Хоёр баг хоёул тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй багууд юм. Жосе Моуриньо өмнө нь хоёр ч удаа дасгалжуулагчаар нь ажиллаж байсан Челси клубын эсрэг тоглоно.

Челси клубээс бэртлийн улмаас Н.Канте, В.Мөүзээс нар бэртлийн улмаас тоглотод эргэлзээтэй байна. Харин талбайн зочдоос З.Ибрахимович, М.Каррик, П.Погба, Ж.Лингард, М.Рохо, М.Фэллайни нар мөн л бэртлийн улмаас оролцох боломжгүй байгаа юм.

Хоорондын тоглолт:

  • Челси клуб Премьер лигийн хүрээнд Маннчестэр Юнайтэдийг хүлээж авсан сүүлийн 15 тоглотодоо нэг л ялагдал хүлээсэн. (9хожил, 5тэнцээ, 1ялагдал)
  • Манчестэр Юнайтэд клубын 4-р сард 2:0 -ээр хожсон хожил нь сүүлийн 12 хоорондын тоглолтоос ялалт аваагүй байсан хар цувралаа дуусгасан.

Челси

  • Челси одоогоор 3 хожигдоод байгаа бөгөөд өнгөрсөн улирлын туршид тэд 3 хожигджээ.
  • Челси талбай дээрээ энэ улиралд 2 хожигдоод байна. Тэд өнгөрсөн улирлын туршид Стэнфорд Брижд 2 хожигдсон юм.
  • Тэд энэ улиралд талбай дээрээ дараалсан ялалт байгуулж амжаагүй.
  • Челси шинэ улирлын 18 тоглолтодоо 5 удаа хаалгаа манасан.
  • Хэрэв тоглолтод Челси хожигдвол нэг улиралд Манчестэр хотын багуудад 1978-1979 оны улиралд хожигдож байснаас хойшхи анхны тохиолдол болох юм.

 Манчестэр Юнайтэд

  • Юнайтэд 10 тойргийн дараах байдлаар 23 оноотой цуглуулаад буй нь 2012-13 оны улирлаас хойшхи хамгийн сайн үзүүлэлт
  • Хэрэв тоглолтод Манчестэр Юнайтэд ялалт байгуулвал зочин багийн талбайгаас 900 оноо авсан анхны Премьер лигийн баг болох юм.
  • Тэд лигт оруулсан 23 гоолынхоо 10 -г сүүлийн 10 минутанд оруулсан. (43%)
  • Манчестэр Юнайтэд клубын солилцоогоор орж ирсэн тоглогчид 7 гоол, 4 гоолын дамжуулалт өгөөд буй нь Лигийн хамгийн сайн үзүүлэлт.
  • Жосе Моуриньо өнгөрсөн улиралд Лигийн шилдэг 6 багийн талбайгаас  ялалт байгуулж чадааагүй.
  • Хаалгач Давид Дэ Хеа 2016-17 оны улирлаас хойших хамгийн олон тоглолт хаалгаа хуурай манасан хаалгач (22 тоглолт)