Премьер Лиг

Ливерпүүл – Хаддерсфилд /тоглолтын өмнө/

Өнгөрсөн тойрогт Тоттенхэмийн Вемблид 4-1 харьцаатайгаар ялагдал хүлээсэн Ливерпүүлчүүд энэ удаад талбай дээрээ Хаддерсфилдыг хүлээн авах гэж байна. Хаддерсфилд өнгөрсөн тойрогт лигийн тэргүүлэгчдийн нэг Манчестер Юнайтэдийг 2-1 харьцаатайгаар буулган авч улаан чөтгөрүүдэд лигийн анхных нь хожигдлыг хүлээлгэсэн.

Хаддерсфилдын талаас довтлогч Элиас Качунка бэртлийн улмаас тоглолтыг өнжиж байгаа бол Ливерпүүлээс Коутиньо бэртэлтэй байгаа. Түүний хувьд өнгөрсөн 7 хоногийн бэлтгэлийг өнжсөн бөгөөд энэхүү тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Харин талбайн төвийн шугаманд тоглох Жоржиньо Вейналдум бэртлээсээ эргэн ирээд байгаа юм.

Хоёр багийг ердөө нэг оноо зааглаж байгаа бөгөөд Ливерпүүл 13 оноотойгоор 9-р байранд явж байгаа бол Хаддерсфилд 12 оноотой 11-р байранд явж байна.

Хоорондын тоглолт:

  • Ливерпүүл баг Хаддерсфилдын эсрэг хийсэн сүүлийн 10 тоглолтонд ялагдал хүлээгээгүй. 7 хожил 3 тэнцээ.
  • Хаддерсфилдчууд хамгийн сүүлд Ливерпүүлийг Энфилдэд нь 1954 онд 3-1-ээр буулган авсан.
  • Хоёр баг 1972 оноос хойш анх удаагаа Премьер лигт учраа таарч байгаа бөгөөд 1999 онд FA Cup-д таарч тоглосноос хойшх анхны учраа тоглолт болж байна.

Хаддерсфилд:

  • Хэрвээ тэд энэ тоглолтонд ялалт байгуулвал Ливерпүүл болон Манчестер Юнайтэд багуудыг хоёуланг нь буулгаж авсан 2003-04 оны улирлаас хойшх анхны доод лигээс гарч ирсэн баг болно.
  • Өнгөрсөн тойрогт Юнайтэдын эсрэг авсан хожил нь лигийн сүүлийн 7 тойргоос авсан тэдний цорын ганц хожил байлаа.

Ливерпүүл:

  • Ливерпүүл одоогоор лигтээ 16 гоол алдаад байгаа нь 1964 оноос хойшх хамгийн муу үзүүлэлт болж байна. Тэд 1964 онд лигтээ 9 тойргийн дараах байдлаар 20 гоол алдаад байсан.
  • Гэхдээ энэ 16 алдсан гоолын ердөө нэгийг нь л Энфилдэд буюу өөрсдийн талбайдаа алдсан. Талбайдаа тэднээс илүү сайн хамгаалалттай баг нь зөвхөн Манчестер Юнайтэд л байна.
  • Ливерпүүл доод лигээс шинээр гарч ирсэн багуудын эсрэг маш санй тоглодог. Тэд ийм төрлийн багуудтай учраа таарсан сүүлийн 42 тоглолтоос 32 хожиж 9 тэнцэж ердөө ганц л хожигдсон. Тэр нь 2010 оны Блэйкпүүл багийн эсрэг хийсэн тоглолт байлаа.
  • Тэд гэртээ хийсэн сүүлийн 15 тоглолтоос ердөө ганц хожигдол хүлээсэн бөгөөд тэр нь өнгөрсөн улирлын 4-р сард Кристалын эсрэг 2-1-ээр хожигдсон тоглолт байсан.
  • Ливерпүүл хэрвээ энэ тоглолтонд ялагдал хүлээвэл Юргэн Клоппын удирдлаган доорх лигийн анхны хоёр дараалсан хожигдол болно.