Премьер Лиг

Вест Хэм – Ливерпүүл /тоглолтын өмнө/

Өнөөдөр английн премьер лигийн 11-р тойргийн хүрээнд Вест Хэм талбай дээрээ Ливерпүүлийг хүлээн авна.

Вест Хэмээс Майкл Антонио, Жозэ Фонтэ, Жэймс Коллинс нар бэртлийн улмаас оролцох боломжгүй бол Пабло Забалета торгуулийн улмаас тоглолтыг өнжинө. Ливерпүүлээс Вэйналдум шагайны бэртэлтэй байгаа учраас энэ тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Түүний оронд Алекс Окслэйд Чэмбэрлэйн гараанд гарах магадлалтай.

Коутиньо бэртлийн улмаас тоглолтонд оролцохгүй нь ойлгомжтой болсон бол Садио Мане бэртлээсээ эргэн ирээд байгаа. Гэхдээ түүний хувьд сэлгээнээс энэ тоглолтыг эхлүүлэх өндөр магадлалтай.

Хоорондын тоглолт:

  • Лондонд болсон сүүлийн 12 тоглолтонд хоёр баг хоорондоо тэнцээгүй. 2001 онд 1-1-ээр тэнцсэнээс хойш Вест Хэм 4 хожиж, Ливерпүүл 8 хожсон.
  • Ливерпүүл өнгөрсөн хавар Вест Хэмийг талбайд нь 4-0-ээр буулган авсан нь тэдний 1976 оноос хойшх Вест Хэмийг хамгийн олон гоолын зөрүүтэй хожсон тоглолт нь болсон.
  • Сүүлийн 6 учраа таарсан тоглолтын гуравд нь Вест Хэм хожиж, Ливерпүүл 2 хожиж, нэг удаа тэнцсэн.

Вест Хэм:

  • Вест Хэм одоогоор 4 гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоос алдаад байгаа. Премьер лигийн бусад багуудаас хамгийн ихдээ 2 гоолыг л торгуулийн цохилтоос алдсан.
  • Чичаритогийн Премьер лигт оруулсан 41 гоол бүгд 16-гийн талбай дотроос орсон.
  • Жо Харт Ливерпүүлийн эсрэг 29 гоол хаалгандаа алдсан. Үүнийг 17 тоглолтонд алдсан.
  • Вест Хэм талбайдаа авсан 9 хожлынхоо 7-д 1-0-ээр ялалт байгуулсан.

Ливерпүүл:

  • Ливерпүүл хожил байгуулвал 8-р сараас хойшх анхны хоёр дараалсан хожлоо авна.
  • Ливерпүүл айлын талбай дээр маш их гоолыг алдаж байгаа. Энэ улирлын үзүүлэлт нь 1953-54 оны улирлаас хойшх хамгийн муу үзүүлэлт болж байна. Тухайн жилээ тэд доод лиг рүү унах зоонд бичигдсэн.
  • Даниэл Старриж Вест Хэмийн эсрэг хийж байсан 7 тоглолтондоо 5 гоолыг оруулсан.