Европын хөлбөмбөг

Көлн багийн хөгжөөн дэмжигчид Лондонд үүсгэсэн асуудлаасаа болж торгууллаа

Европа лигийн хэсгийн шатны Көлн болон Арсенал багуудын Эмирэйтс цэнгэлдэхэд болсон тоглолтын үеэр Көлн багийн 20,000 хөгжөөн дэмжигч Английн Лондон хотноо Эмирэйтсийн гадаа иржээ. Зочин баг болох Көлн багийн хөгжөөн дэмжигчдийн 2900 нь л тасалбартай байсан бөгөөд үлдсэн хөгжөөн дэмжигчид тасалбаргүйгээр цэнгэлдэх рүү нэвтрэх гэсэн оролдлого хийж зарим нэг асуудал үүсгэсэн байна. Үүний хариуд ЕХБХ хариуцлага тооцож Көлн багт 53,000 фунтын торгууль болон дараагийн хоёр жил зочлон тоглолтын тасалбар авах эрхгүй болсон байна.

Өмнө нь тэд 4 удаа UEFA-гаас торгууль хүртэж байсан нь хөгжөөн дэмжигчдийн асуудлууд байжээ.