Карабао цом

Лингард Манчестер Юнайтедэд хожил авчирлаа

Карабао цомын тэмцээний дөрөвдүгээр шатанд Манчестер Юнайтэд баг Свонси ситигийн Либерти цэнгэлдэх хүрээлэнд цочлон тоглож 2-0 харьцаатайгаар ялалт байгууллаа. Тоглолтын 21 дэхь минутанд Лингард гоол оруулж зочид тоглолтыг тэргүүлж эхэлсэн ба 59 дэхь минутанд тэрээр дахин нэг гоол оруулснаар энэ тоглолтын гол “баатар” болсон юм.

Манчестер Юнайтэдын ерөнхий дасгалжуулагч Жозэ Моуриньо багийнхаа одоогийн амжилтанд сэтгэл тун хангалуун байгаа бөгөөд бүх зүйл хяналтанд байгаа талаар дурьдсан байна.

Харин Свонси ситигийн хувьд энэ улиралд төдийлөн сайн тоглолтыг үзүүлэхгүй байгаа бөгөөд одоогоор шинэ улиралд 12 тоглолт хийгээд байгаагаас ердөө 6-д нь л гоол оруулжээ.