
Арсенал баг өчигдөр Карабао цомын тэмцээний тоглолтоо Норвичийн эсрэг хийж 2:1 харьцаатайгаар ялалт байгууллаа. Энэхүү хожилд Арсеналын 18 настай залуу тоглогч Эдвард Нкетиа гол үүргийг гүйцэтгэж хоёр гоолыг хоёуланг нь оруулжээ. Тоглолтын салхийг Норвичийн Мерпи хагалсан хэдий боловч 85 дахь минутанд Нкетиа тоог тэнцүүлж нэмэлт цагт тоглолт шийдэгдэхээр болсон байна. Ингээд нэмэлт цагт Нкетиа хоёр дахь гоолоо 96 дахь минутанд оруулж дахин гоол оролгүй Арсеналын ялалтаар өндөрлөсөн.
Тус тоглолтын дараа Арсен Венгер Нкетиагаасаа ийм гайхалтай тоглолт хүлээгээгүй байснаа илэрхийлж цаашдаа түүнийг Арсеналын ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх тоглогч хэмээн найдаж байгаагаа хэлсэн байна. Нкетиагийн хувьд 1999 онд төрсөн бөгөөд Арсен Венгер түүнийг төрөхөөс өмнө Арсеналд ажиллаж эхэлсэн билээ. Тэрбээр 1996 оноос Арсеналыг тасралтгүй удирдаж байгаа бөгөөд түүнийг ажиллаж эхэлсний дараа төрсөн тоглогч гоолдсон анхны тохиолдол нь энэ болж байна