Монголын шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч 2 хэнд саналаа өгсөн бэ?

Английн нийслэл Лондон хотод “The Best FIFA Football Awadrs” буюу 2017 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах ёслолын ажиллагаа болсон. 2017 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр Португал болон Реал Мадрид клубын довтлогч К.Роналду тодорсон. 2-р байранд Аргентин болон Барселона клубын довтлогч Леонел Мэсси орсон бол 3-р байранд дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин Нэймар орсон билээ. Харин оны шилдэг дасгалжуулагчаар Реал Мадрид клубын дасгалжуулагч Зинедин Зидан тодорсон.

Оны шилдгүүдийн шагналыг сонгохдоо  үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, шигшээ багийн ахлагчид мөн хөлбөмбөгийн спортоор дагнан бичдэг спортын сэтгүүлчдийн саналаар сонгодог билээ. Манай улсын тухайд шигшээ багийн дасгалжуулагч М.Вайсс, шигшээ багийн ахлагч Д.Төрбат, Таван цагариг сонины сэтгүүлч Ц.Энхтүвшин нар Монгол улсыг төлөөлөн саналаа өгсөн. 

 ШИЛДЭГ ТОГЛОГЧ:

Майкл Вайсс – К.Роналду, З.Ибрахимович, Л.Месси

Д.Төрбат – К.Роналду, С.Рамос, П.Дибала

Ц.Энхтүвшин – К.РоналдуНеймар, Л.Месси

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:

М.Вайсс – А.Конте, З.Зидан, Й.Лёв

Д.Төрбат – З.Зидан, М.Аллегри, Д.Симеоне

Ц.Энхтүвшин – З.Зидан, Й.ЛёвЧиче гэж тус, тус өөрсдийн саналаа өгчээ.