
Image Credit: Getty Images
Франц хөлбөмбөгийн дээд лигийн 10-р тойргийн хүрээнд явагдсан ПСЖ болон Марсель клубуудын хооронд явагдсан тоглолтод дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Нэймар хоёр шар хуудас авч улмаар улаан хуудас болж талбайгаас хөөгдсөн билээ.
Нэймарыг талбайг орхих үед Марселийн хөгжөөн дэмжигчид Нэймарлуу янз бүрийн юм шидэж байлаа. Энэ талаар Нэймар:
“Тэд надруу янз бүрийн зүйл шидэж байсан. Би бүр өдрийн хоолоо ч идэж болохоор байлаа. Багетти, жүржийн шүүс, кока–кола гээд л” гэжээ.