Боруссиа Дортмунд болон Германы шигшээ багийн хагас хамгаалагч Ю.Вайглийн араас Италийн Ювентус клуб хөөцөлдөж эхэллээ.
Ю.Вайглийн хувьд 2015 онд Мюнхэн 1860 клубээс Боруссиа Дортмунд клубд ирсэн бөгөөд 2019 он хүртэл гэрээ байгуулж байсан юм. Түүний шинэчлэсэн гэрээг 12-р сард хийхээр тохиролцсон байна.
22 настай Герман хагас хамгаалагчийг Барселона, Манчестер Сити клубууд мөн сонирхож байгаа бөгөөд түүний зах зээлийн үнэлгээг 50 сая паунд гэж үнэлжээ.