Албан ёсны

Манчестер Юнайтэдийн шинэ цэрэг У.Эмбало

Гвиней-Бисау гаралтай Португаль довтлогч, жигүүрийн довтлогчийн байрлалд тоглодог Умаро Эмбало Манчестер Юнайтэд клубд ирлээ.

Өдгөө ердөө 16 настай довтлогчийг авахын тулд Манчестер Юнайтэд клуб Бенфика клубд 5 сая паундыг төлж байгаа юм.

10-р сард Манчестер Юнайтэд Бенфика клубүүдийн 19 хүртэлх насны багуудын тоглолтын үеэр түүнийг Улаан чөтгөрүүдийн скаутууд олж харсан бөгөөд улмаар өөрсдийн болголоо.