Албан ёсны

Эвра 7 сар хөлбөмбөг тоглох эрхээ хасууллаа

Цагтаа Манчестер Юнайтэд болон Ювентүс багуудад хүчин зүтгэж явсан Патрис Эвра европийн хөлбөмбөгийн холбооноос торгууль авч  7 сар ЕХБХ-ны тэмцээнд тоглох эрхээ хасууллаа. Тэрбээр 11-р сарын 2-нд болсон Европа лигийн тоглолтын бие халаалтын үеэр өөрийн багийн хөгжөөн дэмжигчийн нүүр лүү жийснээр энэхүү торгуулийг хүртжээ. Тус торгуульд тоглолтоос гадна 10,000 еврогийн мөнгөн торгууль багтаж байгаа аж.

Патрис Эврагийн хувьд англиийн Манчестер Юнайтэд багийн хамтаар 2008 оны аваргуудын лигт аваргалж байсан билээ.