Сүпэр Сандэйд Арсеналын адилаар Тоттенхэм мөн өрсөлдөгчөө илт давуу буулган авлаа. Вемблей цэнгэлдэх хүрээлэндээ тэд Ливерпүүлийг хүлээн авсан бөгөөд 4:1 харьцаатайгаар Харри Кэйний 2, Сон, Алли нарын тус бүрийн нэг гоолын ачаар ялалт байгуулсан байна. Ливерпүүлээс Салах нэр төрийн нэг гоолыг оруулсан. Тоглолтын эхнээс Тоттенхэм Харри Кэйн, Сон нар дээр суурилсан эрчимтэй довтолгоонуудыг өрнүүлж байсан бөгөөд 15 минутын дотор Ловрений гаргасан хоёр ч том алдааг ашиглан 2 гоолыг оруулж амжсан. Улмаар Юрген Клопп Ловренийг тоглолтын эхний үе талдаа орж байхад сэлгээнд суулгах шийдвэрийг гаргасан нь түүнийг энэ өдөр ямар тааруу тоглолт үзүүлж байсныг илтгэсэн билээ.
Тоттенхэм энэхүү тоглолтонд ялалт байгуулснаар 20 оноотой болж Манчестер Юнайтэдтэй оноо тэнцэж гоолын зөрүүгээр гуравдугаар байранд жагсаж байна. Харин Ливерпүүл 13 оноотой хүснэгтийн 8-р байранд бичигдэж байна.