Италийн Лацио клуб багийн хамгийн чухал тоглогчдын нэг, том багуудын хараанд өртөөд байсан хагас хамгаалагч Сергей Милинкович-Савичийг үлдээхээр болсон бол, гол довтлогч Чиро Иммобилетэй ч удахгүй гэрээгээ сунгана гэсэн сайн мэдээтэй байна. Өөрсдийн үндсэн тоглогчдоо хадгаласнаас гадна, тэд хоёр ч шинэ тоглогч авч байгагаа өнөөдөр зарлалаа.
Тэд Севиллагаас зүүн жигүүрийн довтлогч Жоакүйн Корреаг 16 сая еврогоор худалдан авсан бол, 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт, хагас хамгаалагч Милан Баделийг чөлөөт агентаас багтаа нэгтгэсэн байна.
🚨 BREAKING NEWS 🚨
🗞 Due novità: @tucu_correa e Milan #Badelj sono ufficialmente due calciatori de #LaPrimaSquadradellaCapitale!
📝 #WelcomeCorrea
📝 #WelcomeBadelj➡️ https://t.co/iXbe0yL4vY pic.twitter.com/512v9XNmon
— S.S.Lazio (@OfficialSSLazio) August 1, 2018
Ж.Корреагийн хувьд Севиллад тогтмол гараанд гарч чадахгүй байсан учраас ийнхүү багаа сольсон байна. Түүний хувьд Севиллагийн төлөө 2 улирлын турш 73 тоглолтонд, 15 гоолыг оруулсан байна. Аргентин жигүүр Ром хотын багтай 5 жилийн гэрээг байгуулсан бөгөөд, Английн Вест Хэм руу зарагдсан Фелиппе Андерсоныг орлож тоглох болно.
Харин Фиорентинатай хийсэн гэрээ нь дууссан, Хорват хагас хамгаалагч Милан Баделын хувьд чөлөөт агентын хувиар үнэгүй Лациод нэгдэж байгаа юм. Түүнийг чөлөөт агент болсноос хойш Зенит, Милан, Спортинг багууд идэвхтэй сонирхож байсан ч, эцэст нь ‘Бүргэдүүд’-ийг сонгож, 4 жилийн гэрээ байгуулсан байна.