Манай хойд хөрш Оросын Холбооны улсад зохион байгуулагдах Хөлбөмбөгийн Дэлхий Аварга шалгаруулах тэмцээн эхэлхэд 100 хүрэхгүй хоног үлдээд байгаа билээ.
21 дэхь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны дууг хэн дуулах нь олны дунд битүүхэн хүлээлт үүсгээд байсан билээ. Уг хүлээлт эцэслэгдэж дууг Гайти гаралтай Америк уран бүтээлч Жэйсон Дэруло дууллаа.
29 настай R&B, Pop урсгалаар дуулдаг “Want to want me”, “Watcha say” гэх мэт хит дуунуудтай Дэруло алдарт Pitbull, Shakira нартай эн зэрэгцэхээр болж байна.
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 14 -ний өдөр эхэлнэ.