Португалын шигшээ багийн хагас хамгаалагч Жоао Моутинью премьер лигт ирлээ.
Сүүлийн 10 жил Португалын шигшээ багийн гол хагас хамгаалагчаар тоглож буй Жоао багаа солилоо.
Тэрээр 2005 онд шигшээ багтаа дуудагдсан цагаасаа эхлэн өндрөөр үнэлэгдэж эхэлсэн ч том багуудруу явдаггүй авьяасуудын нэг байлаа.
Тэрээр өөрийн замналаа Португалын том багуудын нэг Спортинг клубт 5 орчим жил тоглож байгаад Порту клубруу явж байсан юм.
2013 оноос эхлэн тэрээр Монако клубын сэргээн босголтын суурь болж ирж байсан. Түүний дараагаар Фрацын Лиг-1 -ийн багийн мөнгө хаялт эхэлж байсан билээ.
Өдгөө 31 настай төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Жоао Моугийн хувьд ахмад тоглогчийн статустайгаар Премьер лигийн Вулверхэмптон клубт ирлээ.
Түүний төлөө Английн баг 5 сая евро төлж байгаа гэнэ.
Жоао болон Вулверхэмптон клубууд хоорондоо 2 жил гэрээг үзэглэж байгаа юм.