Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө татаж Францын шигшээ баг аварга болсон билээ. Францчууд ийнхүү хошой аваргууд болж байна. Тэд өмнө нь 1998 онд Зинедин Зиданаар ахлуулан аварга болж байсан бол энэ удаад Антуан Гризманн, Пол Погба нараар ахлуулан аварга боллоо.
Францын шигшээ багийн тамирчид зарим цомдоо хүрэхээс ч санаа зовж байгаа бол зарим нь баяраа нижгэр, дуулиан шуугиантай тэмдэглэж байна.
Английн Манчестэр Юнайтэд клубын хагас хамгаалагч Пол Погба өөрийн цахим хуудсаар дамжуулан Англичуудыг шоглоод амжлаа.
Тэрээр Англичуудын дэлхийн аваргын үеэр ашиглаж байсан лоозон болох ‘Хөлбөмбөг гэртээ ирлээ’ -г цөөнгүй удаа давтаж хэлж, инээж байсан юм.
“It’s coming home! Na respect, just kidding, just kidding, sorry, just kidding!” 😂😂😂 #mufc #pogba #WorldCupFinal2018 #worldcup #fra pic.twitter.com/xdOWarZFwr
— Man Utd Videos ⚽🎦 (@ManUtdVines) July 15, 2018
Гэхдээ тэрээр энэ хүндлэлгүй зүйлийнхээ төлөө бичлэгнийхээ төгсгөлд уучлалт хүссэн юм.