ДАШТ

Хүрлийн төлөөх тулаанд Бельги, Англи

(Photo by FIFA/FIFA via Getty Images)

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө татахад хоёрхон тоглолт үлджээ. Шөвгийн дөрвийн тоглолтууд амжилттай явагдаж XXI тэмцээний аваргын төлөө тулах хоёр багийн нэр тодорсон бол хүрэл медалийн төлөө тоглолх багуудын нэрс тодорчээ.

Тэмцээний ‘H” хэсэгт багтаж хоорондоо гурав дугаар тойрогт ‘хожигдохын’ төлөө тоглож байсан хоёр одоо хожхын төлөө тоглох гэж байна. Хоёр баг хоёул олон улсын тавцан олон жил гавьтай амжилт үзүүлээгүй учир өмнө урьдах тэмцээнүүдийн хүрлийн төлөөх тоглолттой ижил болохгүй. Хамгийн сүүлд 2006 онд Португли, Германын багууд хоорондоо ширүүн тулаан үзүүлснийг эс тооцвол энэ тоглолт бэлэгдлийн чанартай тэмцээнд ‘нэрээ’ өгсөн тамирчдын хоорондох сонирхол багатай тоглолт болдог билээ.

(Photo by Matthias Hangst – FIFA/FIFA via Getty Images)

Харин энэ тоглолтыг мэргэжилтнүүд тийм тоглолт болохгүй гэж таамаглаж байна. Учир нь өмнө нь дурьдсанчлан хоёр баг сүүлийн хэдэн арван жил том тэмцээнээс сайн амжилт үзүүлж чадаагүй. Англичууд 1966 онд дэлхийн аварга болсноос бусдаар олон улсын тавцанд ‘хөлбөмбөг үүссэн’ гэдгээс өөр онц тодотголгүй хэдэн жилийг үдэж, жил бүр өндөр хүлээлтийн дор хасагдах шат, хэсгийн шатнаас мултарсаар байсан. Харин Бельгичүүдийн хувьд энэ баг нь алтан үе нь учир тэднээс ядаж хүрэл медаль хүлээх эрхтэй юм. Мөн тэд түүхэндээ том тэмцээнээс медаль зулгааж байгаагүй. Тэгэхээр хоёр багийн хоорондын тоглолт ширүүн болох нь гарцаагүй.

Англи, Бельгийн тоглолтод өмнөх маш ‘хариуцлага’ -тай тоглолтын хариуцлагатай үед гуяны арын булчиндаа бэртэл авсан Киеран Триппиер тоглолтыг өнжинө. Мөн Эшли Янг, Жордан Хэндорсан нар торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжих юм.

Харин эсрэг баг буюу Бельгиэс торгууль бэртэлтэй тамирчин байхгүй. 23 тамирчин бүгд тоглолтод оролцох боломжтой юм.

Тоон үзүүлэлт

Хоорондын тоглолт

  • Тэдний энэ тэмэцээний хүрээнд хийх хоорондын хоёр дахь тоглолт. Өмнө нь тэд хэсгийн шатанд таарахад Бельги 1:0 -ийн харьцаатай ялалт байгуулсан.
  • Англи Бельгийн эсрэг тоглосон сүүлийн 21 тоглолтод ердөө нэг хожигдсон нь хэсгийн шатанд тохиосон. 15 хожил, 5 тэнцээ
  • Тэд 2002 оны Бразил Туркээс хойших нэг дэлхийн аваргад хоёр удаа таарч буй анхы тохиолдол.

Англи

  • Тэд 1990 оны ДАШТ -ээр Италитай хүрлийн төлөө тоглож 2:1 -ийн харьцтаатай хожигдож байсан.
  • Тэд сүүлийн 4 шөвгийн дөрвийн тоглолтдоо хожигдсон. 1968 Югослав, 1990 Баруун Герман, 1996 Герман, 2018 Хорват.
  • Англи шигшээ багийг төлөөлөн гоол оруулсан 6 тоглогч байгаа юм. (авто гоол тооцоод)
  • Зөвхөн Герман болон Италийн шигшээ багууд 11 удаа нэмэлт цаг сунгаж байсан нь  Англиас илүү нэмэлт цаг сунган тоглож байжээ. Англичууд 11 удаа сунгаж байв.
  • Английн нэг ДАШТ-д хамгийн олон гоолыг Харри Кэйн /6/ энэ жил оруулаад байна. Өмнө нь 1986 онд Гари Линекер 6 гоолыг оруулж, тэр жилээ тэмцээний мэргэн бууч болж байсан.

Бельги

  • Бельгийн шигшээ баг өмнө нь нэг л удаа нэмэлт цаг сунган тоглож байжээ. Гэвч тэд тус тоглолтдоо 4:2 -ын харьцаатай хожигдож байжээ. 1986 онд Францад.
  • Тэд дэлхийн аваргын хасагдах шатанд хамгийн олон тоглолт хаалгаа хуурай манасан багаар нэрлэгддэг. Нийт 14 удаа хаалга манаж байжээ.
  • Бель Дэлхийн аваргад 1990 онд Англи, Испанид хожигдсноосоо хойш хоёр тоглолт дараалан хожигдоогүй.
  • Тэд 14 гоол оруулаад байгаа нь тэмцээний хамгийн өндөр амжилт.
  • Тэд хоёр тоглолт дараалан 2010 оноос хойш ялагдаагүй.