ДАШТ

Хож эсвэл гэртээ харь: Швед, Щвейцар

(Photo by FIFA via Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн найман багийн нэр тодорход ердөө 2 тоглолт үлджээ.  Одоогоор Уругвай, ОХУ, Бразил, Бельги, Франц, Хорватын шигшээ багууд дараагийн шатанд тоглох эрхээ аваад байгаа юм. Дараагийн хоёр эрхийн төлөө Англи Колумб, Швед Щвейцарын шигшээ багуудын тоглолт явагдана.

Нидерланд, Итаили гээд дэлхийн шилдэг шигшээ багуудын үнэ цэнээр дэлхийн аваргад оролцож цомыг хамгаалагч Германы үнэ цэнээр хасагдах шатанд Шведийн шигшээ баг тоглох юм.

Өрсөлдөгч Щвейцарын шигшээ багийн хувьд Гранит Шака, Хердан Шакири тэргүүтэй алтан үе нь энэ удаагийн ДАШТ -нд оролцож байгаа юм.

Шведийн шишгшээ багийн хувьд тун тааруу мэдээ байгаа нь багийн гол найруулагч Себастиан Ларссон энэ удаагийн тоглолтод торгуулийн улмаас өнжих юм. Тэрээр Мексик болон Германы шигшээ багийн эсрэг хоёр тоглолт дараалан шар хуудас авснаар энэ удаагийн тоглолтыг өнжих юм.

Харин Щвейцарын шигшээ багийн хувьд мөн л тааруу мэдээтэй. Багийн гол туршлагатай хамгаалагч Лихтэнштайнэр болон Фабиан Шарр нар торгуулийн улмаас тоглохгүй.


Таамаг


Ярилцлага

Гүидетти: Мэдээж Германд хожигдсон нь бидэнд хүндээр туссан. Гэхдээ бид тэр тоглолтон дээр сайн тоглосноо мэднэ, мөн хавьгүй илүү тоглосноо ч дурьдмаар байна. Харин Мексикийн эсрэг бид тэрхүү сайн тоглолтоо үргэлжлүүлэх шаардлагатай байсан. Гэхдээ бидэнд түүнээс гадна хожил зайлшгүй хэрэгтэй байлаа. Бид түүндээ хүрч ялалт байгуулж чадсан.

Шведийн шигшээ баг энэ тэмцээний хамгийн тактик сайтай, зохион байгуулалт сайтай баг юм. Тэд үүнийгээ тэмцээн дуустал үргэлжлүүлэх хэрэгтэй.

Густав Свенссон: Биднийг үзэхэд сонирхолгүй тоглолт үзүүлж байгаа хэмээн хүмүүс шүүмжилж байгааг мэднэ. Гэхдээ бид тэгсэн байлаа ч хожиход тун бэрх баг. Манай баг тактикийн хувьд үнэхээр сайн. Ямар ч баг бидэнтэй тулахаас эмээнэ хэмээн бодож байна.

Санасныг бодоход гайгүй багтай учраа таарсан хэдий ч Шведийн дасгалжуулагч багаа бүх хүчээрээ тоглох хэрэгтэй сануулж байна. Учир нь Швейцарын шигшээ баг 2016 оны 5-р сараас хойш ердөө ганц хожигдсон юм. Энэхүү тоглолт торгуулийн цохилтоор өндөрлөх магадлалтай.

Гранквист: Би торгуулийн цохилтоо оруулж байгаадаа баяртай байна. Энэ нь надад сайн тоглох урам зоригийг өгч байгаа. Гэхдээ энэ тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэхгүй гэж найдаж байна. Торгуулийн цохилт цохихоор болвол хэн хэн цохихыг Жанне дасгалжуулагч шийднэ. Одоогоор тухайн үед юу болох талаар таамаг алгаа.

ФИФА-гийн чансаагаар харьцуулж үзвэл Швед арай сул баг нь. Харин өрсөлдөх чадвараар нь харьцуулж үзвэл тэд Швейцарын дор яасан ч орохгүй.

Швейцар хэсгийн шатанд ялагдал хүлээгээгүй гарч ирсэн ч туулсан зам нь тийм дардан байгаагүй. Бразилтай 1-1-ээр тэнцэж, Сербийг эцсийн мөчид буулган авч, сүүлийн тоглолтондоо Коста Рикатай 2-2-оор тэнцсэн. Хэсгээ тэргүүлэх боломж тэдэнд нээлттэй байсан ч боломжийг ашиглаж чадаагүй. Гэхдээ дасгалжуулагч Владимар Петкович багаа энэ тэмцээнд хол замыг туулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Иоханн Журу: Дасгалжуулагч Петкович бидэнд сайжрах урагшлах төсөөллийг суулгаж, урам зоригийг өгч том багийн хэмжээнд авчирсан. Манай багийн ихэнх тоглогчид сүүлийн 5-6 улиралд хурдацтай сайжирч том багуудад тоглох болсон. Бид маш их сайжирсан. Бид Швейцарын шигшээ багаас илүү их дэвшлийг харж болно.

Швейцарын шигшээ баг дэлхийн аваргад хоёр удаа шөвгийн наймд үлдэж байсан. Гэхдээ энэ түүхийг сөхөхийн тулд бид 64 жилийн өмнөх рүү буюу 1954 он руу очих шаардлагатай болно. 2018 онд тэд энэхүү амжилтаа давтах боломжтой бөгөөд өөрсдөнтэйгээ ойролцоо өрсөлдөгч болох Шведтэй Санкт Петербург хотод тоглох юм.

Петкович: Хэрвээ та намайг болон манай багийг мэддэг бол намайг өмнөх үйл явдлуудад болон ямар нөхцөлд байж болох байсандаа санаа зовохгүй байгааг мэдэж байгаа байх. Одоо бидний бодож буй зүйл бол зөвхөн Шведийн эсрэг тоглолтонд сайн бэлдэх. Гэвч бидний эцсийн зорилго шөвгийн наймд хүрэх биш.

Шака: Би дасгалжуулагчтай ижилхэн бодолтой байгаа. Маргаашийн тоглолт бидний сүүлийн тоглолт биш гэж найдаж байна. Бидэнд өөр зорилгууд бий. Бид Шведийн эсрэг тоглолтонд ялалт байгуулж чадна хэмээн найдаж байгаа.

Швейцарчууд энэ удаад чадахгүй бол дахин түүх бүтээх боломж олдохгүй байж магадгүй.


Тоон мэдээлэл

Хоорондын тоглолт

  • Тэдний олон улсын тэмцээнд уулзаж буй эхний тоглолт.
  • Тэд хамгийн сүүлд 2002 онд Шведэд нөхөрсөг тоглолт хийхэд 1:1 харьцаатай эвийн гэрээ байгуулж байсан.
  • Шведүүд сүүлийн 3 учраандаа хожигдоогүй.

Швед

  • Энэхүү тоглолт Шведийн шигшгээ багийн ДАШТ -ий 50 дахь тоглолт байх болно. Ингэснээр тэд тэмцээнд тоглолт хийсэн тоогоороо 11 дүгээр байранд бичигдэж эхлэх юм. Тэд аваргын цом өргөөгүй хамгийн олон тоглолтод оролцсон багуудын нэг болж байна. Шведийн дээр Мексик бичигдэж байна.
  • Шведийн шигшээ баг 1958 онд нутагтаа зохиогдсон ДАШТ -ээс хойш хоёр дараалан ялалт байгуулж үзээгүй.
  • 1958 онд хоёр дугаар байранд орсноосо хойш нэг л удаа хасагдах шатны эхний даваагаа давсан  нь 1994 онд тохиож байв.
  • Багийн голлох тоглогчид болох Эмил Форсбэрг болон Маркус Бэрг нар Шведийн шигшээ багийн энэ тэмцээнд хаалганд цохисон цохиолтын 57% -ийг гүйцэтгэсэн ч тэднээс өөр тоглогчид Шведийн оруулаад буй 5 гоолыг оруулсан.
  • Тэд оролцсон 4 ДАШТ -дээ дараалан хасагдах шатанд шалгараад байна.
  • Тэд 72.8 хувьтай бөмбөг дамжуулсан нь тэмцээний хамгийн муу гурван багийн нэгээр нэрлэгдэж байна. Иран, Исландын шигшээ багууд тэднээс муу бөмбөг дамжуулсан аж.

Щвейцар

  • 1954 онд зохион байгуулагч орны зүгээс тэмцээнд оролцож байхдаа л тэд хасагдах шатанд гоол оруулж байжээ.
  • Тэд хасагдах шатанд оруулсан сүүлийн тохиолдол нь 1954 онд тохиоход Иосеф Хүги хаттрик хийж байжээ.
  • 1954 оноос эхлэлтэй бүх тэмцээнд хасагдах шатанд гоолдож чадахгүй байсан хараалыг Хердан Шакири 2016 оны ЕАШТ -ээр тайлсан.
  •  Владимир Петковичийн удирдлаган доор Щвейцарчууд сүүлийн 25 тоглолтод ердөө 1 удаа хожигдсон.