ДАШТ

Базаа #3: Германчуудын гайхамшиг

Хүн дутуутайгаар 95 дахь минутанд гоолдож 3 оноог Германчууд авлаа (Photo by Stuart Franklin – FIFA/FIFA via Getty Images)

21 дэхь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  F болон G хэсгийн хоёрдугаар тоглолтууд өчигдөр явагдаж өндөрлөлөө. Аваргаа хамгаалах зорилготой Оросд ирсэн Германчууд эхний тоглолтондоо ялагдал хүлээгээд байсан. Тиймээс хоёр дахь тоглолтондоо зайлшгүй хожих даалгаврыг аваад байсан билээ. Хэрвээ хожигдсон бол хэсгээс гарах боломжоо алдах байсан юм. Тиймээс Швед болон Германы тоглолт тус өдрийн онцлох тоглолт байв.

Бельги 5:2 Панам

Энэ дэлхийн аваргын хамгийн их гоолтой тоглолтыг хоёр баг тольлуулсан. Бельгийн шигшээ багаас Эдэн Азар болон Ромэлу Лукаку нар тус бүр хоёр гоолыг оруулж багаа хожиход гол үүргийг гүйцэтгэлээ. Үлдсэн нэг гоолыг сэлгээгээр орж ирсэн Миши Батшуай оруулсан байна. Гэхдээ түүний хувьд сэлгээгээр орж ирэн маш олон боломжийг алдсаны эцэст нэг гоол оруулсныг дурьдах нь зүйтэй. Ийнхүү Бельгичүүд хэсгээ гарах болзлоо бүрэн хангасан бол Тунисчууд тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо.

Тоон үзүүлэлт:

  • Бельгичүүд дэлхийн аваргын хэсгийн 6 тоглолтондоо дараалан хожоод байна. 2002 оны хэсгийн сүүлийн тоглолт. 2014 оны хэсгийн 3 тоглолт. Мөн энэ дэлхийн аваргын эхний хоёр тоглолт үүнд багтана.
  • Тунисчууд дэлхийн аваргад хийсэн сүүлийн 13 тоглолтондоо ялалт авч чадсангүй.
  • Ромэлу Лукаку европ дэлхийн аваргад оруулсан гоолоороо Бельгийн түүхэнд нэгт бичигдэж эхэллээ.
  • Лукаку шигшээ багийнхаа төлөө хийсэн сүүлийн 11 тоглолтондоо 17 гоол оруулаад байна.

Өмнөд Солонгос 1:2 Мексик

Эхний тоглолтондоо өмнөх тэмцээний аваргуудыг буулган авсан Мексикчүүд хожил байгуулвал хэсгээс гарах магадлал тун өндөр болох байсан. Түүнийгээ ч Мексикчүүд төвөггүй биелүүлж Өмнөд Солонгосыг Карлос Вела, Хавиэр Эрнандэз нарын гоолоор буулган авсан байна. Солонгосоос цорын ганц гоолыг Тоттэнхэмийн Сон Хен Мин 90 дэх минутанд оруулсан. Тоглолтын агуулгын хувьд Мексикчүүд бүрэн илүүрхэж чадсаныг онцольё.

Тоон үзүүлэлт:

  • Хавиэр Эрнандэз шигшээ багийнхаа төлөө 50 дахь гоолоо оруулж Мексикийн шигшээ багийн түүхэнд 50 гоолд хүрсэн анхны тоглогч боллоо.
  • Тэрбээр дэлхийн аваргын түүхэнд 4 дэхь гоолоо оруулж байна. Луис Эрнандэзтай амжилт зэрэгцлээ.
  • Мөн тэрээр гурван өөр дэлхийн аваргад гоол оруулсан Мексикийн гурав дахь тоглогч боллоо. Бланко, Маркез нар мөн гурван өөр дэлхийн аваргад гоолдсон байдаг.
  • Өмнөд Солонгосчууд дэлхийн аваргын сүүлийн 4 тоглолтондоо бүгдэнд нь ялагдал хүлээлээ.

Герман 2:1 Швед

Өнөөдрийн онцлох тоглолт үнэхээр гайхалтай болж өнгөрлөө. Тоглолтын эхний гоолыг 32 дахь минутанд Тойвонен тоглолтын 32 дахь минутанд оруулсан. Зайлшгүй хожих даалгавартай байсан Германчууд ийнхүү эхний үед хожигдож дуусгасан нь хөгжөөн дэмжигчдийнх нь санааг ихэд зовоосон юм. Магадгүй дэлхий даяараа 4 удаагийн аваргуудыг тэмцээнээ өндөрлүүлэх гэж байна гэж бодсон болов уу. Харин Герман машинуудыг түүнийг нь үгүйсгэж хоёрдугаар үеийн эхлэлийг маш сайн тавьсан. Тоглолтын 48 дахь минутанд Марко Роис гоолдож тоог тэнцүүлсэн. Гэсэн ч тоглолтын 82 дахь минутанд Германы хамгаалагч Жером Боатэнг хоёр дахь шар хуудсаа авч улаан хуудас болсноор талбайг чөлөөлсөн юм. Ийнхүү аваргууд хүн дутуугаар тоглож хожих гэсэн хүнд даалгаврыг хүлээж авсан. Гэсэн ч тэд гайхамшгийг бүтээж эцсийн минутанд буюу 95 дахь минутанд гоолдож өөрсдийн хэсгээс гарах боломжийг дахин үүсгэлээ. Тус гоолыг Тони Кроос хаалттай цохилтоос хийж тоглолтын гол баатар болсон. Цохилт үнэхээр сүпэр байсныг дудьдах нь зүйн хэрэг биз ээ.

Тоон үзүүлэлт:

  • Герман дэлхийн аваргад 1974 оноос хойш анх удаагаа эхний үед хожигдож өндөрлүүлээд хоёрдугаар нь эргэн ирж ялалт байгуулж байна. 1974 онд уг тохиолдолд мөн л Шведийн эсрэг тоглосон бөгөөд 4-2-оор ялалт байгуулж байжээ.
  • Тони Кроосын оруулсан гоол 94 минут 42 сэкунд дээр бүртгэгдсэн нь Германы бүх цаг үеийн түүхэнд хамгийн орой орсон гоол болж байна. Нэмэлт цагийг оруулаад.
  • Шведийн хаалгач Робин Олсен 548 минут гоол алдалгүй байж чадсаны эцэст Марко Роисд гоол алджээ. Хамгийн сүүлд тэрбээр 2017 оны 10 сард Нидерландын эсрэг тоглолтонд гоол алдсан байна.
  • Шведүүд 1990 оны дэлхийн аваргаас хойш анх удаагаа хэсгийн тоглолтонд ялагдал хүлээлээ.