ДАШТ

Базаа #1

(Photo by Lars Baron – FIFA/FIFA via Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хэсгийн шатны хоёр дугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнгөрсөн шөнө ‘C’ хэсгийн 2 тоглолт ‘D’ хэсгийн 1 тоглолт явагдсан юм.

Дани 1:1 Австрали

Хэсгээс гарах найдлагаа Австраличууд үлдээж чадлаа. Тоглолтын эхэнд Кристиан Эриксэн гоол оруулсан ч Австралийн ‘туршлага’ Единак торгуулийн цохилтоос гоол оруулснаар тоо 1:1 болж хоёр баг хоёул тус бүр 1 оноо халаасаллаа.

Франц 1:0 Перү

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэгээр нэрлэгдэж буй Францчууд ээлжит хожлоо байгууллаа. Тоглолтод  орсон цорын ганц гоолыг залуу од Клайн Мбаппэ оруулсан. Ингэснээр тэрээр Францын шигшээ багийн төлөө олон улсын тэмцээнд гоол оруулсан хамгийн залуу тоглогч болсон юм.

Аргентин 0:3 Хорват

Дэлхийн хоёр удаагийн аварга, дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лео Мэссигээр ахлуулсан Аргентиний шигшээ баг хүнд байдалд орлоо. Тэд Хорватын шигшээ багт 3:0 -ийн харьцаатай хожигдсон. Аргентинийн хувьд хэсгээс гарах боломж одоог хүртэл байгаа хэдий ч бусад тоглолтуудаас бүрэн хамааралтай боллоо.

Та бүхэн Football Tribe Mongolia -аас өдөр бүр эрхлэн гаргадаг TRB Corner подкастын 5 дахь дугаарыг хүлээн аван сонсоно уу