ДАШТ

Солонгосчууд өмсгөлийн дугаараараа европчуудийг буулган авна

(Photo by Alex Morton – FIFA/FIFA via Getty Images)

Солонгосын шигшээ багийн дасгалжуулагч Шин Та Ён дэлхийн аваргаар тоглогчдынхоо өмсгөлийн дугаарыг өөрчилөхөөр шийдсэн бөгөөд одоо болтол хэн хэд дугаартай тоглохыг зарлаагүй байна. Учир нь түүний үзэж буйгаар европчууд азиудыг хооронд нь ялгахдаа муу гэнэ. Тиймээс европчууд азиудыг өмсгөлийн дугаараар нь ялгаж хэн аль байрлалт хэрхэн тоглож байгааг анзаарч ойлгож тоглодог аж. Харин өмсгөлийн дугаараа нууж, тоглолтон дээр өөр дугаартай гарч ирэх нь европчуудын толгойг эргүүлж, тоглоход хэцүү болгох бөгөөд үүгээрээ давуу талыг үүсгэнэ хэмээн итгэж байна.

Өмсгөлийн дугаараасаа л эхлээд эсрэг багтаа бид бүх зүйлээ нээлттэй байлгахыг хүсээгүй. Яахав мэдээж ахлагч Ки-г тэд амархан танина л даа. Барууныхан ази хүмүүсийг хооронд нь ялгахдаа бэрх байдаг. Тиймээс би тоглогчдынхоо өмсгөлийн дугаарыг олон нийтэд дэлгэхгүй байгаа юм’ хэмээн БНСУ-ын ерөнхий дасгалжуулагч Шин Та Ён ярилцлага өгсөн байна.

БНСУ дэлхийн аваргын F хэсэгт Герман, Мексик, Шведийн багуудтай багтай байгаа юм.