Наймаа Албан ёсны

Уотфорд Деулофеуг Барсагаас авлаа

Барселонагаас зээлээр Уотфорд тоглож байсан Херар Деулофеу Уотфорд багт албан ёсоор зарагдлаа. Наймаа 11,5 сая фунтээр хийгдсэн байна.

Деулофеу хүүхдийн багт байхдаа Барселонагийн ирээдүй гэгдэж байсан ч үндсэн багт элсээд тийм ч сайн тоглолтыг үзүүлж чадаагүй. Улмаар Эвэртон, Севилъя, Милан зэрэг багуудад зээлээр тоглож байгаад ийнхүү албан ёсоор зарагдаж байгаа нь энэ билээ.

Уотфорд түүнийг тоглох гэж буй хоёр дахь английн баг нь бөгөөд өмнө нь Эвертон багт хэд хэдэн улирлыг өнгөрүүлж байсан. Өнгөрсөн улирлын хагасаас эхлэн Уотфордод тоглосон тэрбээр 7 тоглолтонд оролцохдоо 1 гоолыг оруулжээ.