Мазала Лиг

Андууд сити лигийн анхны хожлоо авлаа

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн “Мазала” үндэсний дээд лигийн 2-р тойргийн сүүлийн тоглолт “Андууд сити”, “Хангарьд” багуудын хооронд боллоо.

Улирлын өмнө нэрээ “Андууд сити” болгосон “Гоёо Эф Си” клуб өнөөдөр “Мазала” үндэсний дээд лигийн төдийгүй, шинэ нэртэй болсноосоо хойш анхны хожлоо авлаа. Хоёр баг эхний тойргоос хожил аваагүй учраас энэ тоглолтод тун хянуур тоглолтыг үзүүлж, эхний хагас гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн юм.

PSG win Trophée des Champions against Monaco in Qatar
Keep WatchingNext video in 8 seconds
 

Тоглолтын хувь заяаг шийдсэн цор ганц гоолыг “Андууд сити”-ийн довтлогч Б.Хаш-Эрдэнэ хоёрдугаар үеийн 71 дэх минутад оруулав. Тийнхүү “Андууд сити” анхны хожлоо авсан бол Орхон аймгийн “Хангарьд” баг хоёр тойргийн дараа нэг тэнцээ, нэг хожигдолтой үлдлээ.