Мазала Лиг

ЭФ СИ УЛААНБААТАР 1:1 АТЛЕТИК 220

Эхний тойргийн хамгийн анхаарал татсан тоглолтоор энэ тоглолтыг нэрлэж байлаа. Бямба гарагийн үдэш 20:00 цагаас эхэлсэн тус тоглолтын эхний шүгэл дуугарсан цагаас л хоёр баг өрсөлдөөн гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулсан.
“Эф Си Улаанбаатар” клубийг багагүй хугацаанд удирдсан Япон дасгалжуулагч Жүн Фүкүда, Лаосын лигийг зорьсон тул “UEFA Pro” зэрэглэлтэй Марко Ражини түүний ажлыг үргэлжлүүлэхээр болсон юм. Мөн А.Сайханчулуун, Ж.Сүндорж, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Балжинням нарын шигшээ багийн залуусыг авсан тэднээс фэнүүд нь амжилт хүлээж буй.
Харин “Атлетик 220”-ийн хувьд “Сэлэнгэпресс”-ийн Б.Мөнх-Эрдэнэ, Б.Өлзий-Од, “Эф Си Улаанбаатар”-ын Акил Помпэй нартай гэрээ байгуулснаас гадна Шори, Норито нарын Япон тоглогчид хүч нэмжээ.
Өнгөрсөн улирлын дундуур төрөлх багтаа эргэн ирсэн О.Баяржаргал тоглолтын эхний гоолыг оруулсан бол 76 дахь минутад “Атлетик 220”-ын Япон легионер Х.Норито тооны харьцааг тэнцүүлсэн байна.
Ийнхүү хоёр багийн тоглолт 1:1-ээр өндөрлөж, аль аль баг эхний тойргоос тэнцээний 1 оноо авсан юм. “Атлетик 220”-ын дараагийн өрсөлдөгч нь Арвис байх болно.