Ази

Фабио Капэлло зодог тайллаа

Реал Мадрид болон Английн шигшээ багийн экс дасгалжуулагч Итали мэргэжилтэн Фабио Капэлло зодог тайллаа.

Түүний сүүлийн зогсоол бидний урд хөрш БНХАУ -ын Сүпэр Лигт байсан бөгөөд Жиангсу Сунинг багийг удирдаж байсан юм.

Өдгөө 71 настай Итали эрийн хувьд цөөнгүй том багуудтай нэр холбогдож багуудын төлөвлөгөөнд багтаад байсан ч талаар болж байна.

“Би Англи болон Оросын шигшээ багийг удирдаж цөөнгүй туршлага хуримтлуулсан, Би клубын хэмжээнд дахин нэг баг дасгалжуулахыг хүссэн тэр нь Жиансу Сунинг клуб, мөн миний хөлбөмбөгийн замналын эцэс байлаа.”

“Би өөрийнхөө хүсэж байсан бүгдийг хийсэн, Би өөрийнхөө хийсэн бүхий л зүйлүүдэд сэтгэл хангалуун байгаа. Би одоо өөрийгөө тоглолтын тайлбарлагчид сорьж үзнэ. Энэ дүр надад тохирно” гэж орон нутгийн радиод ярьжээ.

Өмнө нь АС Милан, Ювентус, Рома, Реал Мадрид гэх мэт клубуудтэй ажиллаж байсан Ф.Каппэло 16 баг тоглодог лигт тааруухан амжилттайгаар, доод унахын эрмэг дээр байхад нь хүлээн авч улмаар Хятадын дээд лигт дахин үзэх боломжтой болгосон юм.

1994 оны аваргуудын лигийн аварга, Италийн лигийн 5 удаагийн аварга, Испанийн лигийн 2 удаагийн аварга Фабио Каппэло хөлбөмбөгийн спортоос ийнхүү зодог тайллаа.