ДАШТ

ДАШТ -ийг нэг ч Англи шүүгч шүүхгүй

Ирэх зургаа дугаар сард манай хойд хөрш Оросын холбооны улсад зохион байгуулагдах Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүх шүүгчдийн нэрс тодорлоо. Нэг сар орчмын хугацаанд 64 орчим тоглолт явагдах ДАШТ -ийг шүүхээр нийт 36 шүүгч сонгогдлоо.

Гэсэн ч энэ удаагийн ДАШТ -ийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд Уэльс, Англи, Шотланд, Хойд Ирланд буюу Британиас нэг ч шүүгч сонгогдсонгүй. Энэ нь 1938 онд Франц улсад зохион байгуулагдсан III ДАШТ -ээс хойших анхны тохиолдол болж буй юм.

2014 оны ДАШТ дээр Британийн нэр төрийг халхалж байсан Марк Клатанбург жагсаалтад байсан хэдий ч эцсийн мөчид хасагджээ.

Мөн тус тэмцээн дээр нийт 63 туслах шүүгч, видеоны туслах шүүгч тус тэмцээнд дээр ажиллана. Энэ удаагийн тэмцээн анх удаагаа видео шүүлтийг ашиглах юм.