Европын хөлбөмбөг

Стерлинг: Англичуудад урам зориг хэрэгтэй байна

Английн шигшээ багийн жигүүрийн тоглогч Рахем Стерлинг хөгжөөн дэмжигчдээсээ илүү их хайр, дэмжлэг хүсч байгаагаа илэрхийллээ.

Энэ зун ОХУ-д болох дэлхийн аваргын өмнө Английн шигшээ баг нийт 4 халаалтын нөхөрсөг тоглолт хийх байснаас эхнийхийг нь Нидерландтай хийж 1:0-ээр ялалт байгуулаад байгаа.

“Английн шигшээн талаар хэтэрхий их сөрөг хандлага байгааг би мэдэрч байгаа. Би шигшээ багийнхаа талаар илүү эерэг мэдээлэл авмаар байна. Эдгээр хөвгүүдийн ард бүгд хамт байх болно гэдгийг тэдэнд мэдрүүлэх хэрэгтэй. Хэрвээ та бүхэн манай багийг сайн амжилт үзүүлээсэй гэж бодож байвал тэднийг дэмжиж урам зориг өгөх нь чухал.”

Английн шигшээ багийг Саутгэйт удирдаж байгаад бөгөөд тэд хэсэгтээ Тунис, Бельги, Панамын шигшээ багуудтай өрсөлдөнө.

“Англи хөвгүүдийгээ дэлхийн аваргад сэтгэлзүйн дарамтгүйгээр оруулах ёстой. Тэдэнд хайрыг мэдрүүлж, англичууд бүгд ард нь байгааг, хамт байгааг ойлгуулах хэрэгтэй гэж бодож байна. Тэгж чадвал бид илүү сайн Английг дэлхийн аваргад харах болно” хэмээн Английн шигшээ болон Манчестер ситигийн Рахем Стерлинг BBC-д ярилцлага өгсөн байна.