Английн шигшээ баг болон Ливерпүүл клубын довтлогч Даниел Старриж Вэст Бромич Албион клубд ирлээ. Багууд харилцан тохиролцсоноор Англи довтлогчийг улирал дуустал зээлээр тоглуулхаар боллоо.
2013 оны 1-р сард Челси клубээс 12 сая паундаар Ливерпүүлд ирж байсан юм.
Тэр цагаас хойш Старриж 114 тоглолтод 74 гоолыг оруулаад байсан юм. Харин энэ улиралд тэрээр ердөө 9 тоглолтын 5-д нь үндсэн бүрэлдэхүүнд багтаж тогложээ.
Ирэх зун хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохтой холбогдуулан тамирчид шигшээ багтаа багтахын төлөөх шилжилт хийж юм.
Түүнийг Ливерпүүл энэ өвөл багаасаа явуулна гэж тооцоолон түүнтэй Интер Милан, Нюкасл клубууд холбогдож байсан юм.
ДАШТ-д Английн шигшээ багтаа дуудагдаж чадах болов уу?