Наймаа

Арсенал Лемарыг сонирхож байна

Энэ солилцоо наймааны цонхоор багагүй хөдөлгөөнтэй байх баг нь Арсенал бололтой. Тэдний гол тоглогчид болох Мэсүт Өзил, Алексис Санчес нарын гэрээний хугацаа дуусаж буй. Мөн тэд багтайгаа гэрээний сунгалт хийх эсэх нь эргэлзээтэй, багаа орхих нь цаг хугацааны асуудал болсон энэ үед тэдэнд зайлшгүй шинэ хүч, чадварлаг шинэ тамирчид хэрэгтэй.

Энэ ёсоор цөөнгүй тамирчидтай нэр холбогдоод байгаа юм. Өнгөрсөн зуны солилцооны наймааны цонх хаагдах өдөр үнийн санал хүргүүлээд татгалзсан хариу авч байсан Арсенал дахин Лемарын төлөө үнийн санал хүргүүлхээр зэхэж байна.

Ronaldo nets from a tight angle in Al-Nassr's 2-2 draw with Al-Shabab
Keep WatchingNext video in 8 seconds
 

Довтолгооны гол хүч Алкесис Санчес багаа орхивол түүнийг орлох хүн нь Томас Лемар гэж үзэж байгаа аж. Ердөө 22 настай Франц хагас хамгаалагчийг Арсеналын нүүр царай болно гэж найдаж байгаа гэнэ.

Францын Гваделупа арлаас гаралтай Томас Лемар энэ улиралд Монако клубын төлөө 12 тоглолтод оролцож 2 гоол 4 гоолын дамжуулалт өгчээ.