Наймаа

Санчес Арсеналыг орхиход ойрхон байна

Санчес Арсеналыг орхиход ойрхон байна. Арсенал клубын довтолгооны шугамын гол ноён нуруу болсон Чили тамирчин багтаа сэтгэл хангалуун бус байгаагаа хэд хэдэн удаа ил болон тойруугаар илэрхийлээд амжсан.

Алексисийн Лондонгийн багтай хийсэн гэрээ нь ирэх зун дуусгавар болох учир Арсенал клуб хоосон алдахгүйн тулд 1-р сарын солилцооны цонхоор зарах нь зүйн хэрэг болоод буй. Түүнийг Манчестэр хотын багууд мөн Францын ПСЖ клубууд идэвхтэй сонирхож байгаа юм.

Санчесийг худалдах үнийг 30 сая фунт гэж заасан бөгөөд хэрвээ энэ үнийг төлбөл хаашаа ч явуулахад Арсенал бэлэн байгаа гэнэ.

Харин Манчестэр Сити өдгөө 29 настай тамирчны төлөө 25 сая фунтыг санал болгохоор зэхэж буй гэнэ. Пеп Гуардиола Барселона клубыг удирдаж байх хугацаандаа Алексисийг Италийн лигээс авчирж байсан юм. Тэд өмнө нь хамтран 4 цомд түрүүлж байсан юм.

Алексис Санчес 2014 оны зун Барселона клубд Луйс Суарэс ирснээр түүний орон зай үгүй болж улмаар Камп Ноуг орхин Арсеналд 31.4 сая фунтээр ирж байсан билээ.

Тэрээр Арсеналын төлөө өдийг хүртэл 165 тоглолтод 80 гоолыг оруулаад буй юм.

Алексис Санчес хаашаа явах вэ?

Vote to see the results
32% - 13 votes
31% - 9 votes
32% - 2 votes
32% - 4 votes