
Жил бүр Их Британийн хамгийн том, хамгийн алдартай “BBC” сувгаас уламжлал болгон тодруулдаг Африк тивийн оны шилдэг тамирчны нэр тодорлоо. 2017 оны Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Мохамэд Салах тодорлоо.
Түүний ард Габон хөлбөмбөгчин Пьер-Эмерик Обамеянг, Сенегал хөлбөмбөгчин Садио Мане, Нигер хөлбөмбөгчин Виктор Моүсэс нар бичигджээ.
Энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна.
Ямар нэгэн зүйлийг ялахад үргэлж таатай мэдрэмж төрүүлдэг. Гайхалтай жил байлаа. Би үнэхээр аз жаргалтай байна.
Мохамэд Салах 13 гоолтойгоор Английн Премьер Лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй юм. Түүний сайн тоглолт Египетийн шигшээ баг 1990 оноос хойш анх удаагаа хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болгосон юм.
Very proud to have won this prestigious award for best African player, and joining the ranks of many great players who won it before me. pic.twitter.com/jgqrCHcLWl
— Mohamed Salah (@22mosalah) December 11, 2017
Түүний талаар Ливерпүүл клубын дасгалжуулагч Юрген Клопп:
Сайн байлаа. Тэр одоог хүртэл залуу байгаа нь сайн хэрэг. Түүнд илүү сайжрах маш их боломжууд байна.
Түүний өмнө Дидьер Дрогба, Жорж Веа, Яя Түрэ гэх мэт домогт тамирчид энэхүү шагналыг хүртэж байсан юм.