Аваргуудын Лиг

Челси хасагдах шатны эрхээ авлаа

Аваргуудын лигийн 5-р тойргийн тоглолтууд энэ долоо хоногт явагдаж байгаа билээ. Дөнгөж сая С хэсгийн 2-р байранд бичигдэж байсан Челсичүүд Азербайжан улсын Карабах багийн талбайд зочилж 4:0 харьцаатайгаар ялалт байгууллаа. Тоглолтын гоолуудыг Эдэн Азар, Сэск Фабрэгас, Виллиан нар оруулсан байна.

Ингэснээр тэд 5 тоглолтын дараах байдлаар 10 оноотой болж шөвгийн 16-д шалгарах болзлоо хангаж байна. Учир нь 3-р байранд явж буй Атлетико Мадрид тэднээс ийнхүү 7 оноотой зөрүүтэй болж байгаа бөгөөд үлдсэн 2 тоглолтондоо хоёуланд хожсон ч тэднийг доороо хийж чадахгүй.

Хэсгийн нөгөө учраа тоглолт нь Рома болон Атлетико Мадрид багуудын хооронд өнөөдөр 03:45 цагаас явагдах бөгөөд Рома тэнцэхэд л хэсгээс шалгарах эрхээ авах юм. Харин Атлетико Мадрид үлдсэн хоёр тоглолтоос боломжит 6 оноогоо бүгдийг нь авах шаардлагатай. Нэгэн дээр нь хожигдох юм уу тэнцсэн тохиолдолд тэд шууд тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болно. Харин Ромагийн хувьд үлдсэн хоёр тоглолтондоо ялалт байгуулж хэсгийн тэргүүн байраар шалгарах зорилготой байгаа.