Премьер Лиг

Вотфорд – Вэст Хэм

Английн Премьер лигийн 12 дугаар тойргийн хүрээнд явагдах Вотфорд болон Вэст Хэм клубуудын тоглолт Викэражэ цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар шөнийн 00:00 цагаас явагдна. Энэ улиралд тун хангалтгүй тоглолтыг үзүүлж буй Алхнуудын хувьд дасгалжуулагчаараа Дэвид Моёсыг авчраад амжаад байгаа юм. Түүний Вэст Хэм Юнайтэд клубын дасгалжуулагчийн дүрээр Премьер Лигт хийх эхний тоглолт нь Вотфордын эсрэг байх болно. Энэ улиралд Премьер Лигт ердөө нэг хожил байгуулсан гэсэн тун муу амжилттай Вотфордын эсрэг тулна.

Вотфорд клубын бэртэлтэй байсан Бразил хаалгач Хиларио Гомес тоглолтод оролцох боломжтой болсон байна Кристиан Кабасэлэ, Себастиан Продл, Роберто Пераера нарын бэртэл ч мөн илааршжээ. Харин Юнис Кабул бэртэл, Трой Дени торгуулийн улмаас үзэгчдийн суудлаас багийнхаа тоглолтыг үзэхээр болжээ.

Вэстхэм клубын хувьд довтлогч Хавьер Эрнандэс гуяын арын шөрмөсний бэртлээс болж тоглолтод оролцох боломжгүй болсон. Мичайл Антонио мөн бэртлийн улмаас тоглолтыг өнжих ажээ.

Вотфорд клубын дасгалжуулагч Марко Силва:

“Одоогийн нөхцөл байдлыг сайн ажвал зарим тамирчид сайн тоглодогтой ижил, эсвэл өөр нэг дасгалжуулагч түүнийг хүсэхтэй ижил.”

“Багийн удирдлагууд болон эзэд шийдвэр гаргана.”

“Эвэртон намайг сонирхож байгаад хүндэтгэж байна. Мөн Вотфордын хариуг ч мөн хүндэтгэнэ. Би нөхцөл байдлыг удирдаж чадахгүй.”

гэж өөрийн ирээдүйн талаар ярицллага өгчээ. Түүнийг Эвэртон өөрсдийн дасгалжуулагчаараа авчрах хүсэлтэй байгаа юм.

Вэст Хэм клубын дасгалжуулагч Дэвид Моёс:

“Би өмнө нь байсан хэн нэгнийг буруутгамааргүй байна, Гэвч тамирчид надад юу хүсэж, юуг өгч чадах, юу хийж чадахаа хэлсэн.”

Тамирчид маань хариуцлагатай байх хэрэгтэй. Тамирчид бидэнд шаардлага зүйлүүд дээр үнэхээр нэгдмэл байх шаардалагатай.

Хоорондын тоглолт

  • Вотфорд Вэсмт Хэмийг талбайдаа хүлээж авсан сүүлийн 13 тоглолтод ердөө 1 ялалт байгуулсан. (4 тэнцээ, 8 хожигдол)
  • Гэвч сүүлийн 6 лигийн тоглолтод 3 хожиж, 2 тэнцсэн.

Вотфорд

  • 8 тоглолтод 15 оноо гэсэн сайн амжилт үзүүлснийхээ дараагаар 3 тоглолт дараалан ялагдсан.
  • Вотфордын одоогийн амжилт нь өнгөрсөн улиралд тэднийг удирдаж байсан дасгалжуулагч Волтэр Маззаригийн амжилт үзүүлж байгаа.
  • Тэд сүүлийн гэртээ хийсэн 7 тоглолтоос ердөө 1 хожил авсан
  • Тэд тоглолтыг тэргүүлж эхэлсэн тоглолтууддаа 8 оноо алдаад байна.
  • Тэдний энэ улиралд алдсан 11 гоолын 6 нь булангийн цохилтоос орсон.
  • Ричарлисон (39) гоолын оролдлогоороо Лигт Хари Кэйний (59) ард бичигдэж байна.

Вэст Хэм

  • Тэд сүүлийн 13 зочлон тоглолтоос ердөө 1 хожил авсан. (6 тэнцээ, 6 хожигдол)
  • Сүүлийн 3 зочлон тоглолтоо тэнцээгээр өндөрлүүлсэн
  • 11 тоглолтын дараагаар 9 оноотой цуглуулсан байгаа нь 2010-11 оны улирлаас хойших хамгийн муу амжилт
  • Вэст Хэм өнгөрсөн улирлаас хойших хамгийн муу хамгаалалттай баг. Тэд 49 тоглолтод 87 гоол алдаад байна
  • Дэвид Моёсын 500 дэх тоглолт байх болно. Түүний өмнө Алекс Фэргүсон, Арсен Венгер, Харри Рэднап нар байгаа юм. Моёсын нийт 196 ялалтыг Английн Премьер лигт байгуулжээ.
  • Дэвид Моёс сүүлийн улирлуудад Реал Сосьедад, Сандэрланд клубуудыг удирдан 85 тоглолтоос 20 хожил байгуулжээ.