Вест Бромвич Албион – Челси /тоглолтын өмнө/

Лигийн хүснэгтийн 4-р байранд дээр явж буй хоёр багаасаа нэг оноо дутуу бичигдэж байгаа Челси өнөөдөр Вест Бромвич багийн талбайд зочлон тоглоно. Тэд хожигдсон ч хүснэгтийн байраа хадгална. Учир нь доор нь явж буй Ливерпүүл тэднээс 3 оноо дутуу байгаа. 

Талбайн эздээс Насер Шадли болон Жэймс Моррисон нар бэртлийн улмаас энэ тоглолтонд оролцохгүй. Шадлигийн хувьд олон долоо хоног бэртэлтэй байсны дараачаар бэлтгэлдээ гарсан бөгөөд дараагийн тоглолтоос гараанд гарах боломжтой. Харин Моррисоны хувьд ахиллесийн хагалгаанд орсон тул урт хугацаанд тоглолтонд оролцохгүй.

Челсигийн гарааны тоглогчид бүгд тоглолтонд оролцох боломжтой байгаа. Сэлгээний чухал тоглогчдоос Миши Батшуай бэртлийн улмаас тоглолтонд оролцохгүй.

Гари Кэйхилл, Дринквотэр нар бага зэргийн бэртэлтэй байсан хэдий ч энэ тоглолтонд эргэн ирж байгаа ажээ.

Хоорондын тоглолт:

  • Вест Бромчууд Челсигийн эсрэг хийсэн прьер лигийн сүүлийн 22 тоглолтонд 16 ялагдал хүлээсэн.
  • Челси Вест Бромын талбай дээр зочилсон сүүлийн хоёр тоглолтондоо хоёуланд нь ялалт байгуулсан

Вест Бром:

  • Вест Бромчууд лигийн сүүлийн 9 тоглолтоос ялалт байгуулаагүй бөгөөд сүүлийн 20 тоглолтоос ердөө 12 цуглуулжээ.
  • Сүүлийн 8 сард Вест Бром талбайдаа нийт 9 тоглолт хийснээс ганцхан хожлыг байгуулсан. Тэр нь энэ улирлын нээлтийн тоглолтонд Бөрнлиг хожсон хожил нь байлаа.
  • Вест Бром эхний 11 тоглолтоос ердөө 10 оноо аваад байгаа нь тэдний 2005-06 оны улирлаас хойшх хамгийн муу үзүүлэлт болж байна. Тухайн үед яг ийм амжилтыг харуулсан бөгөөд улирлын төгсгөлд доод лиг рүү унасан билээ.
  • Вест Бром эхний гоолыг алдсан сүүлийн 8 тоглолтондоо бүгдэнд нь хожигдсон.
  • Тэд лигийн аварга цолыг хамгаалагч багийг талбай дээрээ хүлээн авсан сүүлийн 11 тоглолтонд бүгдэнд нь ялагдал хүлээсэн.
  • Тони Пүлис энэ тоглолтонд ялагдал хүлээвэл Челси түүнийг хамгийн их буулган авсан хоёр багийн нэг болно. Тэрбээр одоогоор Челсид 12 хожигдоод байгаа бол Манчестер Ситид 13 хожигдоод байгаа.

Челси

  • Энэхүү тоглолт Контэгийн Челситэй хамт хийж буй 50 дахь премьер лигийн тоглолт байх болно. Ривал биш багуудынхаа эсрэг хийсэн тоглолтоос тэрбээр 115 оноог цуглуулаад байгаа. Маш сайн үзүүлэлт.
  • Челси лигийн хүрээнд зочлон тоглосон сүүлийн 11 тоглолтоос 9 хожил байгуулсан.
  • Алваро Мората лигийн 10 тоглолтонд оролцохдоо 10 гоолд оролцсон гэсэн үзүүлэлттэй байна. 7 гоол оруулж 3 гоолд оролцсон.
  • Сезар Аспиликуэтта одоогоор 5 гоолын дамжуулалтыг Алваро Моратад өгөөд байна. Энэ улирлын хамгийн их дамжуулалтыг нэг тоглогчид хангаж өгсөн үзүүлэлт юм.