Шуум

Багууд хэнийг сонирхож байна вэ?

Реал Мадрид Испани хаалгач Дэвид Де Хеаг Манчестер Юнайтэдээс авах сонирхолтой байгаа аж. Тэд харуйд нь Рафаэл Вараныг явуулж магадгүй.

Манчестер Юнайтэдын 29 настай Бельги хагас хамгаалагч Маруан Феллаиниг Туркийн Бешикташ баг сонирхож байгаагаа баталлаа.

Арсеналчууд Реал Мадридын Коста Рика хаалгач Кэйлор Навасыг сонирхож байна. 30 настай Навасыг английн өөр нэгэн баг болох Ливерпүүл авах хүсэлтэй байгаа.

Их буучид Туркийн Бешикташ багийн Өзякупд 10 сая фунтын санал тавихаар зэхэж байгаа аж.

Эвертончууд Норвич багийн 20 настай хагас хамгаалагч Жэймс Маддисоныг “онилоод” эхэлжээ. Эвертоны спортын захирал Норвичийн Болтонтой хийсэн тоглолтыг үзэн сонирхсон нь энэхүү цууг үнэн болохыг баталжээ.

Нюкастлчууд Хамбургийн 27 настай хагас хамгаалагч Лэвис Хөлтбиг сонирхож байна. Өмнө нь Тоттенхэм багт ирж байсан Герман хагас хамгаалагчийн хувьд англид тун тааруу тоглолтыг үзүүлсэн билээ.

Челси Францын Лион багийн 20 настай хагас хамгаалагч Диакабиг сонирхож байна. Манчестер сити мөн түүнтэй холбоо тогтоогоод байгаа аж.

Эвертон баг Английн шигшээ багийн хуучин дасгалжуулагч Сэм Аллардайсыг улирал дуустал ажиллуулах төлөвлөгөөтэй байна.