Шуум

Ливерпүүл Давид Силваг сонирхож байна

Манчестер Сити багийн 31 настай Испани хагас хамгаалагч Давид Силваг Ливерпүүл болон Интер Милан багууд сонирхож байгаа талаар английн The Sun  сонин мэдээллээ.

Силвагийн гэрээ 2019 оны зун дуусах бөгөөд Гуардиола түүний гэрээг 12 сараар сунгах хүсэлтэй байгаа аж. Ливерпүүлийн хувьд Эмрэ Жаны гэрээ энэ зун дууссч байгаа учраас үнэгүй алдаж магадгүй. Юргэн Клопп энэхүү шалтгаан болон Адам Лалланагийн бэртлийн шалтгааны улмаас Испани залууг сонирхож эхэлсэж байна.

Давид Силвагийн хувьд өнгөрсөн жил төдийлөн сайн тоглолтыг үзүүлээгүй ч энэ улирлын сайн тоглолтууд нь түүнийг ийнхүү бусад том багуудын хараанд өртөх үндэс болжээ.