Ази

Саудын Араб эмэгтэйчүүд цэнгэлдэхэд орж болохоор боллоо!

Муслим шашинт Саудын Арабын хаант улсад нийтлэг хийж болох зүйлүүдийг эмэгтэйчүүд хийх эрхгүй байдгийн нэг нь спортын цэнгэлдэх хүрээлэнд орох эрхгүй байжээ.

Энэ явдал 2018 оны 1-р сараас эхлэн эцэслэж байгаа талаар Саудын Араб улсын спортын сайд зарлалаа. Эмэгтэйчүүдийн эрх ашгийг шашины болон уламжлалтай холбон олон талаар зөрчдөг Саудын Арабчууд нэг ч гэсэн эерэг зүйлийг эхлүүллээ. Өнгөрсөн сард болсон үндэсний баярын өдрөөр цэнгэлдэх хүрээлэнд анх удаагаа эмэгтэйчүүдийг орохыг зөвшөөрсөн нь эхлэл байжээ.