Европын хөлбөмбөг Премьер Лиг

Х.Кэйн Манчестэр Юнайтэдийн эсрэг тоглохгүй!

Анлгийн Премьер лигийн 10-р тойргийн хүрээнд Манчестэр Юнайтэд, Тоттенхэм клубууд хоорондоо тоглох хуваарьтай байгаа билээ. Тэгвэл тус тоглолтод Тоттенхэм клубын довтлогч Харри Кэйн оролцох боломжгүй болсон байна. 

Ливерпүүл клубтэй тоглосон тоглолтын 88 дахь минутанд сэлгээнд суулгасан бэртэл нь гуяын арын булчингийн бэртэл байсан. Энэ нь Манчестэр Юнайтед клубтэй хийх тоглолтыг өнжихөд хүргэлээ. 

24 настай Англи довтлогч одоогоор Премьер лигийн мэргэн буучдын жагсаалтыг 8 гоолтойгоор ганцаар тэргүүлж байгаа юм. Тэрбээр энэ улиралд 12 тоглолтод оролцож 13 гоол оруулаад байна. 

Түүний бэртлийн талаар багийн дасгалжуулагч М.Почеттино:

“Эмчийн баг маань эрсдэл үүрэхийг хүсээгүй. Эрсдэл үүрэх нь асуудлыг илүү томсгодог” дасгалжуулагч М.Почеттиногийн хувьд илүү удаан хугацаанд багийн мэргэн буучаа алдахыг хүсээгүй учир Манчестэртай хийх чухал тоглолтыг өнжүүлж байна.