Шуум Ла лиг

Манчестер Юнайтед К.Солэрын төлөө 30 сая паундыг санал болгоно

Английн Манчестер Юнайтед клуб Испанийн Валенсиа клубын залуу, ирээдүйтэй хагас хамгаалагч Карлос Солэрт 30 сая паундын санал тавихаар зэхэж байна.

Төвийн хагас хамгаалалтын байрлалд тоглодог эрхэмийн гэрээг худалдаж авах дүн 75 сая паунд хэдий ч Валенсиа клуб санхүүгийн асуудалтай байгаа учир наймаа хийгдэх боломжтой гэж үзэж буй юм.

Карлос Солэр 2005 он буюу 8 настайгаасаа эхлэн Валенсиа клубын төлөө хүчин зүтгэх болсон бөгөөд 2015 оноос Валенсиагийн Б багт багтаж улмаар 2016 оноос эхлэн үндсэн багт тоглох болсон юм.