Италийн Лацио клубын залуу од Сергей Милинкович-Савич буюу СМС-ийн ирээдүй хэрхэх нь сүүлийн үед олны анхаарлыг ихээр татаж байна. Тэрбээр саяхан өгсөн ярилцлагандаа “Ювентус бол агуу баг” хэмээсэн байна. Түүнийг Италийн аваргууд өөрийн болгохоор эрчимтэй хөөцөлдөж байгаа хэдий ч Лациогийн удирдлагууд түүнийг доод тал нь 150 сая еврогоор худалдана хэмээгээд байгаа юм.
Сербийн шигшээ баг ДАШТ-аас мултарсны дараа тэрбээр ярилцлага өгөхдөө “Би юун түрүүнд Лациоруу буцах хэрэгтэй үүний дараагаар миний үлдэх эсэх шийдэгдэнэ. Италид очсоны дараагаар би Лацио клубын удирдлагуудтай ярилцах болно. 150 саяын үнийн босго миний санааг зовоохгүй харин ч надад урам зориг өгч байна.”
Тэрбээр үргэлжлүүлэн “Би өдөр бүр өөр багуудаас санал авч байна энэ ч мөн адил надад урам зориг өгч байна. Ювентус бол агуу баг, Италийн топ түвшний баг. Та бүхэн үүнийг мэдэж байгаа. Миний ирээдүй яаж ч эргэсэн бай би Лациод гайхалтай гурван жилийг өнгрүүлсэн цаашид ч энэ баг, энэ хот, энэ хөгжөөн дэмжигчид үргэлж миний зүрхэнд байх болно” хэмээжээ
Хөгшин хатагтай нар СМС-ийн төлөө 110 сая евро дээр нэмж Родриго Бентанкурыг өгье гэсэн ч татгалзсан хариу сонсоод байгаа юм.