Египтийн амьд бурхан Мохамэд Салах Английн Ливерпүүл клубтэй гэрээгээ 4 жилээр сунгалаа.
Түүний үзүүлсэн сүпэр улирлын дараагаар Салахыг өөр багруу явна гэх шуумууд цөөнгүй гараад байсан ч энэ яриануудад цэг тавилаа.
Мо Салах Ливерпүүлтэй 2023 он хүртэл хамтран ажиллахаар гэрээг үзэглэсэн юм.
Мо Салах өнгөрсөн улиралд Ливерпүүлд ирмэгцээ 52 тоглолтод оролцож 44 гоолыг оруулсан юм. Мөн тэрээр Английн Премьер лигт 32 гоол оруулж алдарт Криштиану Роналдугийн амжилтыг эвдсэн билээ.
😁https://t.co/rOomo5etrN pic.twitter.com/74X1J2acTl
— Liverpool FC (@LFC) July 2, 2018